2017 оны Нийгэм, Улс төрийн салбарын оны онцлох хүн “АЛТАН САРНАЙ”-н эзэн Б.Чойжилсүрэн
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын санхүү эдийн засгийн байдал хүндхэн болж Монгол улс дампуурлаа зарлах шахаад байсан. Бодит байдлыг тухайн үед Сангийн яамны сайдаар томилогдоод байсан Б.Чойжилсүрэн олон нийтэд хүргэж, нөхцөл байдлыг сайжруулах, гарсан алдаа, буруу шийдвэрүүдийг нэн яаралтай засах төлөвлөгөө боловсруулан ажиллаж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг гаргаж амжилттай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, Монгол Улсыг санхүү эдийн засгийн хүндхэн нөхцлөөс гаргаж чадсан. 2017 он гараад төлөх байсан бондуудын эргэн төлөлтийг бүрэн шийдвэрлэж, Эдийн засгийн уналтыг зогсоон, өсөлтийг бий болгож чадсан. Амжиллтай хэрэгжүүлж бодит үр дүн гргасан энэхүү амжилтыг үндэслэн 2017оны Улс төр, нийгмийн оны онцлох хүнээр УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг тодруулжээ. Тэрбээр -1,4 хүртэл унаад байсан эдийн засгийг +5,8-д хүргэж чаджээ.
Ш.ЧИМЭГ