2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 181,486 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хорин хоёрдугаар бааз’ /AHH+15%/ болон ‘Монгол дизель’ /MDZ +15%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Ремикон” /RMC-7.03%/ болон ‘Тав’ /TAV -6.16%/ компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,177.28 нэгж болж 2.7 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,470,853,107,203 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ