Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа 4-нд дуусгавар болно

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа 4-нд дуусгавар болно

Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа 4-нд дуусгавар болно

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна.

Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны хоёрдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм.

Харин Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан оффшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж