Хойд, Өмнөд Солонгосын дээд түвшний яриа товлогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Хойд, Өмнөд Солонгосын дээд түвшний яриа товлогдлоо

Хойд, Өмнөд Солонгосын дээд түвшний яриа товлогдлоо

Хойд ба Өмнөд Солонгосын дээд түвшний яриа, хэлэлцээг нэгдүгээр сарын 9-нд хоёр улсын хилийн заагт орших Панмунжом тосгонд зохион байгуулахаар Умардын талд санал тавьсан тухай БНСУ-ын Нэгдлийн сайд Чо Мён-Гён мэдэгдлээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тамирчдаа Пёнчаны өвлийн олимпод илгээнэ, энэ асуудлаар өмнөдийн талтай яриа, хэлэлцээ хийх боломжтой хэмээн шинэ жилийн илгээлтдээ онцлон тэмдэглэсэн юм. Энэ дагуу Өмнөд Солонгосын Нэгдлийн яам уулзалтын товыг тогтжээ.

Энэ нь хоёр улсын хувьд хоёр жил гаруй хугацааны дараа хийгдэх анхны дээд түвшний яриа, хэлэлцээ болох юм.

“Бид уулзалт зохион байгуулах байршил болоод товыг дахин ярилцах боломжтой. Умардтай хийх яриа, хэлэлцээг ямар ч нөхцөлд, хэзээ, хаана ч зохион байгуулах боломжтой гэдгийг дахин давтан илэрхийлье” гэж Нэгдлийн сайд хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Мөн тэрбээр “Хоёр орны төлөөлөгчид нэг ширээний ард сууж, Хойд Солонгосын тамирчин, төлөөлөгчдийг Пёнчаны наадамд оролцох тухай болон хоёр Солонгосын харилцааг сайжруулахад чиглэсэн харилцан ашигтай асуудлуудыг хэлэлцэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж