Зорчоогүй газраас торгуулийн хуудас ирвэл хаана хандах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Зорчоогүй газраас торгуулийн хуудас ирвэл хаана хандах вэ?

Зорчоогүй газраас торгуулийн хуудас ирвэл хаана хандах вэ?

Монгол Улс 2013 оноос эхлэн бэлэн бус торгуулийн системийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч иргэдийн зүгээс бэлэн бус торгуулийн системтэй холбоотой гомдол тасрахгүй гардаг. Тухайлбал, тухайн жолооочийн зорчоогүй газрыг хамруулсан торгуулийн хуудас ирж байна гэсэн гомдол Замын цагдаагийн албанд ирэх болжээ. 

Үүнд Замын цагдаагийн албанаас тайлбар авав. Тэдний өгсөн мэдээллээр, тухайн цагдаагийн албан хаагчийн шалгах багаж үүрэн телефоны операторын сүлжээгээр дамжиж ажилладаг аж. Өөрөөр хэлбэл, жолоочийн явсан газрыг тодорхойлоход ойролцоогоор 3-4 секунд орчим хүлээх шаардлага гардаг юм байна. Энэ хооронд сүлжээ гацсан тохиолдолд хамгийн дээр байгаа аймаг, хотуудаас автоматаар сонгогдох алдаа гарч байгаа гэлээ.

Тиймээс хэрвээ танд ийм асуудал тулгарвал Замын цагдаагийн албаны 106 тоотод хандаж, шийдвэрлүүлэх боломжтой аж. 

А.АНИР

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж