"Энэтхэгийн лиг"-т хэн хэдээр барилдах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

"Энэтхэгийн лиг"-т хэн хэдээр барилдах вэ?

"Энэтхэгийн лиг"-т хэн хэдээр барилдах вэ?

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3” тэмцээн нэгдүгээр сарын 9-26-нд болно. Энэ удаагийн лигт зургаан баг өрсөлдөх бөгөөд “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт Гүржийн Гено Петриашвили “Punjab Royals” клубт гадаадын бөхчүүдээс хамгийн өндөр буюу 78 мянган ам.долларын урамшуулалтай барилдахаар болжээ. Түүнчлэн “Mumbai Maharathi” клубт олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ) 59, ДАШТ-ий хүрэл медальт Андрей Яценко (Украин) 28, “Haryana Hammers” клубт дэлхийн хошой аварга Хасан Рахими (Иран) 72, дэлхийн аварга Хетик Цаболов (ОХУ) 38, “Delhi Sultans”-д дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев (Азербайжан) 36, ДАШТ-ий хүрэл медальт Асланбек Алборов (Азербайжан), “Veer Marathas”-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Леван Берианидзе 33, дэлхийн аварга Георгий Кетоев (хоёул Армен) 22, “UP Dangal”-д олимп, ДАШТ-ий медальт Комейл Гасеми (Иран), 33, ДАШТ-ий хүрэл медальт Бекзод Абдуррахмонов (Узбекистан) 28, “Punjab Royals”-д Европын аварга Ильяс Бекбулатов (ОХУ) 53 мянган ногоон”-оор тус тус барилдана. Түүнчлэн олимп, дэлхийн аварга АНУ-ын Хелен Марулис эмэгтэй бөхчүүдээс хамгийн өндөр үнэ буюу 69 мянгаар “Haryana Hammers” клубт хүчин зүтгэхээр болжээ. Эзэн орноос 2017 оны сүүлээс дэвжээндээ эргэн ирсэн тус улсын олимпийн анхны хос медальт, анхны дэлхийн аварга Сушил Кумар Энэтхэгийн лигийн түүхэнд хамгийн өндөр буюу 86 мянган ам.долларын үнэтэй гэрээг “Delhi Sultans” клубтэй хийсэн байна.

Сонирхуулахад, 2016 онд гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, П.Өнөрбат, Ж.Чулуунбат, 2017 онд Э.Бэхбаяр нар урилгаар өрсөлдөж байсан юм. Тэгвэл энэ жилийн тэмцээн насанд хүрэгчдийн УАШТ-тэй давхцаж байгаа тул манайхнаас хүн оролцохгүй.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж