Усан сангийн ус хальж, зам талбай руу урсчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Усан сангийн ус хальж, зам талбай руу урсчээ

Усан сангийн ус хальж, зам талбай руу урсчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Хуралдаанд шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай жижүүрт ажилласан, энэ хугацаанд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авч ажилласан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан юм.

Тэрбээр,

-Нийслэл хот орчмоор өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд цас будран орж, Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын холбогдох мэргэжилтэнд машин техник, хүн хүчээ бэлэн байдалд үүрэг өгч, Хот тохижилтын газраас арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн байдлаар автозамын халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин өглөөний 05:30 цагаас эхлэн ажилласан.

Шинэ оны эхний өдрийн 08:47 цагт Баруун 4 зам дахь Барилгын хөгжлийн төвийн ойролцоо зам дагуу ус хальж, УБДС ТӨХК, УСУГ-ын диспетчер инженерүүдэд яаралтай шалгаж, 09:05 цагт төвийн хариуцлагатай жижүүр нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад дарга нар газар дээр нь ажилласан. 

УСУГ-ын Тосганы 1 дүгээр усан сангийн ус хальж, үерийн далан уруу орсон, ус зам талбай руу хальсан гэмтэл гарсныг Бөмбөгөрөөс Баруун 4 зам хүртэлх замын нэг талын урсгалыг 10:40-16:30 цагийн хооронд хааж, УСУГ-аас 10 техник, 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан автозамын мөстсөн хэсгийг цэвэрлэж, 35 рейсээр 180 тн усыг үерийн далангаас соруулан зайлуулж, 18 рейсээр 18 тн мөсийг цэвэрлэн, автозамын халтиргаа гулгаанд 4 тн давс зарцуулж, ХТГазраас 7 техник ажиллаж, 4 тонн бодис зарцуулж ажилласан” гэж танилцуулав.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж