Бразилын шоронд дэгдсэн үймээнээр 9 хоригдол амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Бразилын шоронд дэгдсэн үймээнээр 9 хоригдол амиа алджээ

Бразилын шоронд дэгдсэн үймээнээр 9 хоригдол амиа алджээ

Бразилын төвийн Гояс мужийн шоронд үймээн дэгдэх үеэр есөн хоригдол амь үрэгдсэн талаар тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Зэвсэглэсэн хоригдлууд шоронгийн эсрэг жигүүрт байрлах өс хонзон бүхий дээрмийн бүлэглэлийн хэсэг рүү дайрснаар үймээн эхэлсэн байна. Хоригдлууд нэгнийхээ аминд хүрснээс гадна шоронгийн харгалзагч нар үймээнийг намжаах гэж оролдох үеэр нэг хоригдлыг буудаж, хөнөөжээ.

Буудалцааны дараа хоёр бүлэглэлийн нийт 100 гаруй гишүүн шоронгоос оргосон байна. Тэднийг удалгүй саатуулжээ. Бразилын шоронгууд ачаалал ихтэй, мөн харгалзагч нарын хүрэлцээ тааруу байдгаас үймээн гарах нь олонтаа гэнэ.

Шинэ оны эхний өдөр үймээн гарах үеэр шоронгийн байранд ердөө таван харгалзагч ажиллаж байжээ. Гэтэл шоронд 900 гаруй ялтан хүмүүжиж байгаа аж.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж