"Улаанбуудай импортлох сонгон шалгаруулалт эхлээгүй"

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

"Улаанбуудай импортлох сонгон шалгаруулалт эхлээгүй"

"Улаанбуудай импортлох сонгон шалгаруулалт эхлээгүй"

Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд гантай байсан тул ОХУ-аас өвс, тэжээл импортлохоор болж, 51 мянган тонн өвс, тэжээл оруулж ирэхэд улсаас 40 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчдад хямд өртгөөр өвс, тэжээл олгох зорилгоор “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг эхлүүлж, сум бүрт хямд үнээр өвс, тэжээл худалдаалах цэгүүд байгуулжээ. Ингэхдээ өвс, тэжээл импортоор оруулж ирэх компаниудыг сонгон шалгаруулж, малчдад хямд үнээр борлуулах бодлогын гэрээ байгуулсан гэх мэдээллийг албаныхан өгч байна. Энэ сонгон шалгаруулалт ямар журмаар явагдсан тухай болон шалгарсан аж ахуйн нэгжүүдийн талаар холбогдох яамнаас тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ. Улаанбуудай импортлох асуудал дээр зарим гурилын үйлдвэрт давуу эрх олгосон гэх гомдлыг зарим хүмүүс тавьж буй. Энэ асуудлыг ч мөн бид салбарын мэргэжилтнээс тодрууллаа. 


34 аж ахуй нэгжийг шалгаруулжээ

Сонгон шалгаруулалтад нийт 58 аж ахуй нэгж саналаа ирүүлснээс  34 аж ахуй нэгжийг яам сонгон шалгаруулжээ.

Сонгон шалгаруулалтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Сонгон шалгаруулалтын гол журам импортоор өвс, тэжээл оруулж ирж, малчдад хямд үнээр зарахад чиглэсэн ба импортоор өвс, тэжээл оруулж ирэх туршлагатай компаниудыг сонгосон.  Бодлогын гэрээ байгуулсан 34 аж ахуй нэгж аймаг, сумдад байгуулсан цэгээр дамжуулан тогтоосон үнийн дүнгээр малчдад худалдаалах үүрэгтэй. Манай яамнаас гурван ажлын хэсэг гарч, малчдад үнэ нэмэхгүйгээр өвс, тэжээл худалдаалж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Зарим аж ахуй нэгжүүд өвс, тэжээлээ оруулж ирээд, эхнээсээ худалдаагаа эхлүүлсэн” гэлээ.  

Гурилын үйлдвэрүүдэд давуу эрх олгосон гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд явж байгаа талаар тодруулахад тэрбээр "Улаанбуудай импортлох асуудал эхлээгүй, хэлэлцээрийн шатанд яваа. Одоо зөвхөн өвс, тэжээлээ яаж компаниудынхаа нөөц бололцоог ашиглан борлуулах асуудлыг бид эхлүүлчихээд явж байна.  Санал ирүүлсэн компаниудад давуу эрх олгосон зүйл байхгүй. Гол нь импортоор оруулж ирсэн тээвэрлэлтийн зардал болон бусад зардлаа тооцож, зах зээлийн үнээр худалдах боломжтой компаниудыг сонгосон. Өвс, тэжээл импортлох туршлагатай, үнээ нэмэхгүй худалдах, өөрсдийн гэсэн борлуулалтын цэгтэй, өвс, тэжээлээ хадгалах бэлэн байртай, малчдад хүрч ажиллах боломжтой компаниудыг сонгосон. Ер нь бол яам аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж, эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байна” гэлээ.

Өвс, тэжээл импортлох аж ахуй нэгжүүдийн нэрс

  1. Од групп ХХК
  2. Дөлгөөн оргил ХХК
  3. Бор банди групп ХХК
  4. Аянжин ХХК
  5. Асгат кент ХХК
  6. Биохэлф монголиа ХХК
  7. Арованна ХХК
  8. Архалиун цамхаг ХХК
  9. Хархираан хөгжил ХХК
  10. Эйч Эс Эм ХХК
  11. Жинст транс ХХК
  12. Ийст вест ресурс ХХК
  13. ЧМТО ХХК
  14. Туртелком ХХК
  15. Эрхжин ХХК
  16. Галин интернэшнл ХХК
  17. Ондилт ХХК
  18. Чансаа ханхөхий холдинг ХХК
  19. Бадрангуй орших ХХК
  20. Энсада тракторон ХХК
  21. Хөвсгөл алтан дуулга ХХК
  22. Пепмайнд ХХК
  23. Жи Өү Ти Ти ХХК
  24. Нисэг агро ХХК
  25. Хийморлиг эрчүүдийн хүч ХХК
  26. Батдэлгэр трейд ХХК
  27. Эрдэнэт фүүдс ХХК
  28. Майнд тэч ХХК
  29. Түмэн шувуут ХХК
  30. Милл хаус ХХК
  31. Өег гурил ХХК
  32. Арвижих увс ХХК
  33. Орос ах ХХК
  34. Алтайн сүрлэг нуруу ХХК

Малчид тэжээлээ ноосны урамшуулал, махаар сольж болно

Одоогийн байдлаар 11 аж ахуй нэгж 3654,8 тонн хивэг, 2389,7 тонн хорголжин, 214,2 тонн бусад тэжээл импортлон, худалдаалж эхэлжээ.

ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа “Өвөл, хаврыг өнтэй давья” аяны хүрээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон зэрэг аймгуудад өвч, тэжээл худалдаалж байгаа аж. 

Малчид өвс, тэжээлээ бэлэн мөнгөөр авах боломжгүй бол мах, ноосны урамшууллын мөнгөөрөө худалдаж авах боломжтой юм байна. Тодруулбал, малын тэжээл худалдаж авах малчид бэлэн мөнгөнөөс гадна ноосны урамшууллын мөнгө, мал, махаар тэжээл сольж авч болохоор зохицуулжээ. 

2017 оны байдлаар 22,4 тэрбум төгрөгийн урамшуулалтай нийт 20 гаруй мянган кг ноосыг 87 орчим мянган малчин үндэсний үйлдвэрт тушаажээ.

Ноосны урамшууллын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлсэн байна. Дээрх мэдээллийг үндэслэн Мал эмнэлэг, үржлийн төвийн мэргэжилтнүүд малчдад ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл авах зөвшөөрлийг олгож эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж