Трамп шинэ оны анхны жиргээндээ Пакистаныг буруушаав

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Трамп шинэ оны анхны жиргээндээ Пакистаныг буруушаав

Трамп шинэ оны анхны жиргээндээ Пакистаныг буруушаав

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Пакистаныг олон улсын тусламж нэрийдлээр хэдэн тэрбумын санхүүжилт авдаг боловч эргээд АНУ-д хууран мэхлэлтээс өөр юу ч өгөөгүй гэж мэдэгдлээ.

Твиттер орчныг ажлынхаа “чухал зэвсэг” болгосон Трамп шинэ оны анхны жиргээндээ Пакистаныг террористуудыг нуун далдалдаг гэж хурцаар шүүмжилсэн байна. Тэрбээр “АНУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд Пакистанд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн нь тэнэглэл байж. Харин Пакистан АНУ-ын эрх баригчдыг мунхруулж, АНУ-д худал хуурмаг, хууран мэхлэлтээс өөр юу ч өгсөнгүй. Бидний Афганистанд ангуучилж буй террористуудын аюулгүй байдлыг хангаж, хамгаалсаар ирсэн. Бидэнд үзүүлсэн тус дэм нь өчүүхэн. Дахин тусламж гэж байхгүй” хэмээн твиттертээ бичсэн юм.

Трампын дээрх жиргээний хариуд Пакистан дургүйцлээ илэрхийлж, санхүүжилтийн данс тооцоо бүгд бэлэн хэмээгээд, “АНУ Афганистанд ялагдал хүлээсэн Трамп эгдүүцэж байгаа үйлдэл” гэж тодорхойлжээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж