Нийслэлийн хэмжээнд 39 дуудлагатай байлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд 39 дуудлагатай байлаа

Нийслэлийн хэмжээнд 39 дуудлагатай байлаа

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд шуурхай ажиллалаа.

Тухайлбал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн ахмадын Ногоон булан амралтын газарт 10х18 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатсаныг гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 албан хаагч 9 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна.

Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Бурхантын гудамжинд 4 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж унтраасан. Гал түймэрт өртөж 37 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж