Ерөнхийлөгч Путин ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Путин ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Путин ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ он гарах мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч ард түмэндээ амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.

“Ирж буй ондоо хүн бүрийн, айл гэр бүрийн амьдралд эерэг сайн өөрчлөлт гарч, бүгд эрүүл энх байж, шинэ иргэд мэндлэн, нялх үрс маань биднийг баярлуулж байх болтугай” хэмээн мэндчиллээ.

Цагийн бүсийн зөрөөгөөс шалтгаалан Ерөнхийлөгчийнхөө мэндчилгээг зүүн зүгийн Камчаткийн иргэд анх сонссон байна. ОХУ-ын газар нутаг нь 11 цагийн бүстэй.

Уламжлалаас харвал ОХУ-ын Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээ нь телевизийн хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгийн нэг юм.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж