2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Орост энергийн ундаа худалдаалахыг хориглолоо. Энергийн ундааны үйлдвэрлэлийг хориглоогүй боловч дотоодын зах зээлд гаргахгүй зөвхөн экспортод гаргах юм.
Найрлагынх нь 15 хувийг этилийн спирт эзэлж байгаа бүхий л ундаа энэ хоригт багтаж байгаа юм.
2016 оны шинэ жилийн үеэр Эрхүү мужид спиртийн хольцтой шингэн уусны улмаас 123 хүн хордож, үүнээс 76 нь нас барсан эмгэнэлт хэрэг гарснаас хойш найрлагад нь этилийн спирт орсон ундаа худалдаалахыг хориглоод байгаа юм.
2017 оны нэгдүгээр сараас хориглож, удаа дараа хугацааг нь сунгаж байсан хориг ийнхүү бүрмөсөн хэрэгжих арга хэмжээ болж байгаа юм.
Гэхдээ Москва болон Москва муж хавиар энергийн ундааны худалдааг 2015 оноос хойш хориглосон билээ.
Холбоотой мэдээ