Хүндийг өргөлтийн УАШ тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Хүндийг өргөлтийн УАШ тэмцээн эхэллээ

Хүндийг өргөлтийн УАШ тэмцээн эхэллээ

Спортынхон шинэ оны эхний өдрүүдийг завгүй угтаж байна. Өнөөдөр гэхэд хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Спортын төв ордны “А” зааланд эхэлж байна. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. 

2018 оны хүндийг өргөлтийн УАШТ эрэгтэй долоо, эмэгтэй зургаа, нийт 15 жинд аваргуудаа тодруулах аж. Тэмцээний бүртгэл өчигдөр дуусчээ. Тэмцээнд Улаанбаатарын хотын клубүүд болон Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн оныг өндөр амжилттай үдсэн ба АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, туйваанчдын түүхэн амжилтын эзэн болсон. Тэрбээр дасгалжуулагч Ц.Хосбаяр, шүүгч Л.Одгэрэл нарын хамтаар спортын тэргүүн шагнал “Бөртэ чоно” цом гардсан юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж