Шинэ жилийн шинэ хөтлөгчид

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн шинэ хөтлөгчид

Шинэ жилийн шинэ хөтлөгчид

Нийслэлчүүд шинэ оны баярыг Сүхбаатарын талбайд үддэг уламжлалтай. Энэ жил ч мөн он солигдох мөчид “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын арга хэмжээ боллоо.

Нийслэлийн иргэдэд зориулсан баярын үдшийн хөтлөгчөөр “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр томилогдсон ч түүнд хоёр хөтлөгч тусалсан нь энэ үдшийн хөтөлбөрийг улам сонирхолтой болгосон юм. Тэд бол жүдо бөхийн нэрт тамирчин, өдгөө дасгалжуулагчийн албанд шилжсэн, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга П.Орхон нар байв. Эх орныхоо нэрийг дэлхийн спортын тэмцэл дунд өндөрт өргөж яваа тамирчдын нэгэн нууц авьяас энэ үдэш олонд танигдсан. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” урлагийн тоглолтын найруулагчаар А.Чингүн ажиллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж