Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 градус, говь, талын нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 17 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2011 оны 08-р сарын 12-ноос 08-р сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд  нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12, 15-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө
17-22 градусдулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж