Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавив (2000.01.07)

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавив (2000.01.07)

1923.01.02 НТХ-ны Бүгд хурлаар А.Данзанг МАХН-ын төв хорооны даргаар сонгожээ.

1923.01.05 Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм, Засаг ба Засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрмийг батлав.

1933.01.06 Аймгийн шүүхийг татан буулгаж, зарим үүргийг нь сумын захиргаанд шилжүүлж, сумын захиргааны захиран тушаах эрхийг өргөтгөв.

1976.01.01 Булган аймгийн Эрдэнэт хороог улсын харьяалалтай болгож, Эрдэнэт нэртэй Найрамдал, Баян-Өндөр, Хялганат хороотойгоор засаг захиргааны зохион байгуулалт хийв.

2000.01.07 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Баганбанди Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэлд нь хориг тавив. Энэ асуудлаарТөрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоригийг УИХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж