Жүжигчин Галь Гадотын хувьд 2017 он мандан бадралтын жил байсан гэж болно. Wonder Woman-ы дүрээр кино урлагийн ертөнцөд тэсрэлт хийсэн тэрбээр Forbes сэтгүүлээс тодруулсан хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Forbes-ын тооцоолсноор Галь Гадот Wonder Woman киноны тасалбарын борлуулалтаас 1.4 тэрбум ам.долларын орлого олжээ.
Дэлхийн бүхий л жүжигчдийг 2017 онд олсон орлого, цалин хөлсөөр нь жагсаавал Галь Гадот гуравт бичигдэнэ. Жагсаалтын нэгт, Вин Дизель 1.6 тэрбум, хоёрт Двейн Жонсон 1.5 тэрбум ам.долларын орлогоор эрэмбэлэгджээ.
Сануулахад, АНУ-ын кино институтын 2017 оны шилдэг 10 киноны нэгээр нэрлэгдсэн Wonder Woman киноны дараагийн цуврал 2019 оны арваннэгдүгээр сард гарах тухай Warner Bros. мэдэгджээ.
С.ЦЭЛМЭГ