Серена Уильямс талбайдаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Серена Уильямс талбайдаа эргэн ирлээ

Серена Уильямс талбайдаа эргэн ирлээ

Өнгөрсөн он 2017 он Серена Уильямсын хувьд үйл явдал өрнүүн, гайхалтай жил болж өнгөрсөн нь гарцаагүй. Алексис Оханьян гэгч энтерпрьенер эртэй гэрлэж, үрийн зулай үнэрлэсэн теннисчин бүсгүй хуучин оны төгсгөлд спортын талбайдаа эргэн ирлээ.

Жирэмсэн байхдаа хэнд ч анзаарагдалгүйгээр Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Серена хөл хүнд болсон тухай баярт мэдээгээ дөрөвдүгээр сард фенүүддээ дуулгасан юм. Есдүгээр сард амаржиж, Алексис Олимпия охиноо төрүүлсэн, арваннэгдүгээр сард хуримласан, харин арванхоёрдугаар сард их спортоо эргэн ирж байна. Түүний нөхөр Оханьян Инстаграмдаа хайрт эхнэрийнхээ зургийг оруулж, “Ээж нь ажилдаа эргэн ирлээ” хэмээн тайлбар бичсэн байв.

Абу Дабид эхэлсэн Мубадала цувралд тэрбээр Францын теннисчин Елена Остапенкод ялагдсан ч “эргэн ирсэндээ” баяртай байгаагаа хэлжээ. “Би гэмтэл бэртэл, мэс засал гээд олон ч удаа явж, бас эргэж ирсэн. Харин анх удаа хорвоо дэлхийд хүн төрүүлчихээд талбайдаа эргэн ирж байна. Миний хувьд энэ тоглолт үнэхээр гайхалтай тоглолт байлаа” хэмээсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж