БНАСАУ руу газрын тос нийлүүлсэн бас нэг хөлгийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

БНАСАУ руу газрын тос нийлүүлсэн бас нэг хөлгийг саатуулжээ

БНАСАУ руу газрын тос нийлүүлсэн бас нэг хөлгийг саатуулжээ

Олон улсын хориг арга хэмжээг зөрчиж, Хойд Солонгост газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн бас нэг хөлөг онгоцыг саатуулсан тухай Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ.

Коти нэртэй, Панамын далбаатай хөлөг онгоцыг БНСУ-ын баруун хэсгийн Пёнтэк хотын ойролцоох боомтоос саатуулсан байна. Үүний өмнө Өмнөд Солонгос Хонконгт бүртгэлтэй Лайтхаус Уинмор нэртэй хөлөг онгоцыг Хойд Солонгост 600 тонн боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж буруутган, саатуулаад байсан юм.

Коти нэртэй хөлгийн багийн гишүүдийн дийлэнх нь Хятад ба Мьянмарын иргэд байсан аж. Тус хөлөг онгоц нь 5100 тонн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадалтай гэж Йонхап агентлаг мэдээлсэн байна. Одоогоор өөр бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж