Венесуэль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Венесуэль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ

Венесуэль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ

Венесуэлийн эрх баригчид хэдийн дээд цэгтээ тулсан инфляцийн түвшинг улам бүр дордуулж мэдэх эрсдэлийг үл хайрхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.

Газрын тос бүтээгдэхүүнээс олох орлого буурч, үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш унасны улмаас Венесуэль эдийн засгийн хямралд нэрвэгдэж, хоол хүнс, эм, эмнэлгийн бараа, бүтээгдэхүүний хангамжгүй болсон билээ.  

Ийм цаг үед тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ гэж ард түмэндээ хаягласан шинэ жилийн илгээлтдээ амлав. АНУ тэргүүтэй хөрөнгөтнүүдийн зүгээс социалист улсад зарлаж буй эдийн засгийн дайны эсрэг “ажилчин ангиа хамгаалах” шийдэл гэж төрийн тэргүүн тайлбарлажээ.

Өнгөрсөн оны эхээр АНУ-ын зүгээс Николас Мадурогийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Ингэхдээ түүнийг “Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг мохоогч дарангуйлагч” хэмээн цоллосон билээ.

Венесуэлийн далбааны дэргэд суугаад хэлсэн үгэндээ ноён Мадуро “дотоод дахь хямрал, бэрхшээлийн буруутан нь гадаад улс орнуудын нөлөө” гэх санааг хэд хэдэн удаа давтжээ. Тэрбээр мөн АНУ үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаж, газрын тосны үйлдвэрлэлийг зориудаар доголдуулж байна гэсэн юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж