Шатахууны үнийг Үнийн зөвлөл хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг Үнийн зөвлөл хэлэлцэнэ

Шатахууны үнийг Үнийн зөвлөл хэлэлцэнэ

Нийслэлд болон орон нутагт зарим шатахуун түгээх станцууд А-92 шатахуундаа хязгаарлалт хийсэн гэх мэдээлэл бий. Шатахууны нөөц дуусч байгаа гэсэн шалтгаанаар А-92 бензин олголтод хязгаарлалт хийж байгаа бол зарим ШТС-ууд А-92 шатахууны үнийг 20 төгрөгөөр нэмсэн. Харин салбарын яам 38-46 хоногийн нөөц байгааг мэдээлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийг  нэмэхгүй гэж мэдээлсний  дараа зарим компаниуд үнийг өсгөсөн. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд  шатахууны онцгой албан татвар нэмэхээр болсон. Гэвч татвар нэмэх асуудлыг Засгийн газраас хэд хэдэн удаа хойшлуулаад байгаа. Гэхдээ энэ сарын 1-нээс шатахууны онцгой албан татвар нэмэгдэж буй. Тиймээс Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, дотоодын жижиглэнгийн шатахууны үнийг нэмэх эсэхийг шийдэх аж. Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг аж. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар ордог юм байна.

Ш.Чимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж