АНУ-ын Колорадод цагдаагийн ажилтныг буудаж хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын Колорадод цагдаагийн ажилтныг буудаж хөнөөжээ

АНУ-ын Колорадод цагдаагийн ажилтныг буудаж хөнөөжээ

АНУ-ын Колорадо мужид цагдаагийн ажилтныг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Денвер хотын өмнөд хэсгийн Хайландс Рэнч дэх орон сууцны барилгад гэмт этгээд гал нээсний улмаас нэг цагдаа амиа алдаж, өөр дөрвөн цагдаа шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Түүнчлэн гэмт этгээдийн хөршүүд болох хоёр энгийн иргэн бууны суманд өртжээ. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг буудаж, хөнөөсөн байна.

Хэрэг гарах үеэр хууль сахиулагчид оршин суугчдыг цонхноос хол байж, аюулгүй байдлаа сахихыг анхааруулж байсан гэнэ. Улмаар цагдаагийн тусгай албаныхан ирэх үед оршин суугчдыг орон сууцнаас гарч явахыг сануулжээ. Хэргийн газарт тэсрэх бөмбөгтэй тэмцэх тасгийнхан бас ирсэн байна.

Нэг байрыг түрээслэн амьдардаг хоёр эрэгтэй хоорондоо муудалцаж, чанга дуугаар маргалдаж байгаа тухай хөршүүд нь дуудлага өгсний дагуу цагдаагийн ажилтнууд орон нутгийн цагаар арванхоёрдугаар сарын 31-ний 05.00 цагийн орчимд хэргийн газар очжээ. Гэтэл гэмт этгээд цагдаа нарыг гэртээ оруулмагцаа гал нээсэн байна. Цагдаа нар гэмт этгээдийг буудаж хөнөөх хүртэл тэрээр винтов буугаар бараг 100 удаа гал нээжээ.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаа нь 29 настай, гэрлэсэн, хоёр хүүхэдтэй, Закари Парриш гэгч байжээ.

Шархдаж, гэмтсэн бусад цагдаа нар нь 28-41 настай бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа гэж тойргийн шериф Тони Сперлок хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж