Лицензны наймаанаас татвар авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Лицензны наймаанаас татвар авч эхэллээ

Лицензны  наймаанаас татвар авч эхэллээ

Уул уурхайн 3000 гаруй лиценз байна гэсэн тооцоог салбарын яам гаргаад байна. Эдгээр лицензийг зарж, борлуулсан тохиолдолд 30 хувийн татвар төлөх хууль өнөөдрөөс хэрэгжиж буй юм. 2018 оны төсвийн тухай хуулийг дагаж томоохон хууль эрх зүйн зохицуулалт орсон. Тухайлбал, уул уурхайн ашигт малтмалын лиценз болон газрын наймаатай холбоотой гүйлгээнд Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн татвар авахаар болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн лиценз, газар наймаалцсан бол 30 хувийн татвар төлөх юм.  Энэ зохицуулалтын хүрээнд 2018 оны төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ялангуяа ашигт малтмалын лиценз шилжүүлэгт 30 хувийн татвар нэмэх бөгөөд зөвхөн том хувьцаа эзэмшигч лицензээ бусдад борлуулсан тохиолдолд энэхүү татвар хамаарах юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж