Тайпэй хотын 6 минут үргэлжилсэн ёслолын буудлага

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Тайпэй хотын 6 минут үргэлжилсэн ёслолын буудлага

Тайпэй хотын 6 минут үргэлжилсэн ёслолын буудлага

2018 оныг угтсан Тайпэй хотын 101 давхар цамхгийн ёслолын буудлагын үзүүлбэр нь “Хамтдаа аз жаргалтай” сэдвийн хүрээнд зохиогдсон бөгөөд нийт 360 секунд буюу зургаан минут үргэлжилжээ. Ёслолын буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулсан бөгөөд түүхэндээ 101 давхар цамхгийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн байна.

Байгаль орчинд ээлтэй байх үүднээс энэ удаад салют буудуулах тоог бууруулж, 60 сая шинэ тайвань доллар буюу хоёр сая ам. долларын өртөг бүхий LED дэлгэц байршуулан, ёслолын буудлагын үзүүлбэр үзүүлжээ. Дэлгэц нь 34 давхраас 90 давхар буюу нийт 56 давхрыг хамрах өндөртэй байжээ. Энэхүү дэлгэц нь нийт 14.000 ширхэг LED гэрлээс бүтсэн “гэрлэн сүлжээ”-с бүтэх бөгөөд 25 сантиметр тутамд нэг ширхэг LED гэрэл байршуулсан байх агаад уг дэлгэцийн нягтрал нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдох юм.

Энэ удаад Тайпэй 101 цамхаг нь ёслолын буудлага болон LED гэрлэн үзүүлбэрийг хослуулсан шинэлэг хэлбэрийг ашиглан, ард иргэдтэй хамтдаа шинэ оныг угтах бөгөөд шинэ оныг баяр хөөртэйгөөр угтахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байхаар ёслолын буудлагын үзүүлбэрийг зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

Тайпэй хотын 101 давхар цамхгийн шинэ оныг угтах ёслолын буудлагын үзүүлбэр: https://goo.gl/feuivE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж