Хүүхдээ асарч буй ээжүүд тэтгэмж авна

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Хүүхдээ асарч буй ээжүүд тэтгэмж авна

Хүүхдээ асарч буй ээжүүд тэтгэмж авна

УИХ-ын сонгуулиар амалсан амлалтаа биелүүлэхээр МАН-ын засаг 0-3 нас хүртлэх хүүхдээ асарч буй ээжүүдэд зориулсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, гэртээ бага насны хүүхдээ асарч, цалин орлогогүй суух 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг 2018 оны нэг сарын 1-нээс олгохоор шийдвэрлэж, төсөвт тусгасан билээ. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөг олгох юм.Үүнд нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулааар төсөвт  суулгасан.

“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах боломжийг хангасан ээжүүд жирэмсний хугацааны таван сараас төрсний дараах таван сарын хугацаанд сар бүр олгодог 40 мянган төгрөгийг төрсний дараа шууд сар бүр авах 50 мянган төгрөг рүү шилжүүлэн авах аж. Учир нь жирэмсний дээрх халамжийн мөнгийг зөвхөн жирэмсэн байх хугацаанд олгож байхаар шийдвэрлэсэн байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нийт дараах 4 төрлийн тэтгэмжийг олгохоор зохицуулсан. Үүнд,

  •  Жирэмсэн эхийн тэтгэмж,
  • 0-3 нас хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж /сар бүр олгох/
  •  Ихэр хүүхдийн тэтгэмж
  • Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж