Ерөнхийлөгч сүү ч, дарс ч өргөсөнгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сүү ч, дарс ч өргөсөнгүй

Ерөнхийлөгч сүү ч, дарс ч өргөсөнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн он солигдох мөчид нийт ард түмэндээ зориулж, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш анх удаагаа ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр  нэг минут 40 секундын мэндчилгээ дэвшүүлэв.

Ерөнхийлөгч мэндчилгээндээ 2018 онд их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсч байна гэсэн юм. Мөн ‘Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна. Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна. 2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой’ гэсэн юм. Тэрбээр сүү, дарс аль алийг нь өргөсөнгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж