Хоолны хордлогоос болгоомжил

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Хоолны хордлогоос болгоомжил

Хоолны хордлогоос болгоомжил

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай. 


Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: 

  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах
  • Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
  •  Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
  •  Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
  •   Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх: 

  • Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угаах

Осол гэмтлээс сэргийлэх: 

  • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
  • Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
  • Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
  •  Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
  •  Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж