Монгол Улс 66.2 сая мал тоолуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Монгол Улс 66.2 сая мал тоолуулжээ

Монгол Улс 66.2 сая мал тоолуулжээ

Монгол Улсын малын тоо, толгой өнгөрсөн 2017 онд 66.2 саяд хүрчээ.  2016 оноос адууны тоо толгой 303.9 мянган буюу 8.4 хувиар, үхэр 307.3 мянга буюу 7.5 хувиар, тэмээ 32.7 мянга буюу 8.2 хувиар, хонь 2.2 сая буюу 8.1 хувиар, ямаа 1.7 сая буюу 6.9 хувиар тус тус өсчээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг нийт 5.7 сая мал тоолуулж, мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлжээ. Хөвсгөл аймаг 5.2 сая, Архангай аймаг 5.2 сая, Төв аймаг 4.6 сая, Баянхонгор 4.5 сая мал тоолуулж, эхний таван байрт орсон байна.

Нийт малтай өрхийн тоо өнгөрсөн 2017 онд 228.9 мянгад хүрсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 2016 оныхоос 5.2 мянга буюу 2.3 хувиар өссөн байна. 200 хүртэл малтай малчин өрх өмнөх оныхоос 1.8 хувиар буурсан бол 201-ээс дээш малтай өрх 0.04-1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс үзэхэд бага малтай өрхийн тоо буурсан үзүүлэлт харагдаж байна.

Э.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж