Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо.
Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй, найм давж, шинэ оны босгон дээр монголчууддаа бэлэг барьлаа.
Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан ажээ.
А.АНИР