"Perfect Dance” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

"Perfect Dance” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр гарна

"Perfect Dance” шоу нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр гарна

UBS телевизийн ээлжит томоохон төсөл болох Үндэсний контент “Perfect Dance” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо.Тус нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр /2017.12.31/ UBS телевизээр 21:00 цагт гарах юм байна. “Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шүүгчээр Үндэсний урлагийн их театрын Ерөнхий бүжиг дэглээч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д. Баярбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол улсын консерваторийн сонгодог бүжгийн багш, Монгол улсын гавьяат жүжигчин М.Мөнгөнхөлөг, Монголын Бүжгийн Спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Г.Мөнхцэцэг, Монголын тэргүүлэх бүжгийн хамтлаг “Aim4r” продакшны үүсгэн байгуулагч, “Deep Stage” энтертайнментийн үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, продюсер Э.Батзориг, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан М. Бямбаа нар сонгогдсон юм. Харин нэвтрүүлгийн хөтлөгчдөөр МУСТА Б.Ган-Эрдэнэ, Н.Сувд-Эрдэнэ нар сонгогджээ. 

Нэвтрүүлгийн ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

Дөрвөн шатны турш өөрийгөө илэрхийлж чадсан, бүжгийн урлагт өөрийн орон зайгаа бий болгож чадах шилдгийн шилдэг цорын ганц оролцогч 10 сая төгрөгийг бэлнээр гардан авах юм.

2-р байр : IV шатанд оролцож буй 12 оролцогч, багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фенүүдийнх нь дэмжлэгийг оролцогч, баг тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө.

3-р байр: III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч, баг бүрт 500’000₮-тэй банкны карт олгоно.

Нэвтрүүлгийн хөтлөгч МУСТА Б.Ган-Эрдэнэ, Н.Сувд-Эрдэнэ

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж