Онцлох үйл явдал: Хөршийн хамаарлаас гарах боломж | News.MN

Онцлох үйл явдал: Хөршийн хамаарлаас гарах боломж

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал: Хөршийн хамаарлаас гарах боломж

NEWS агентлагийн онцолсон 2017 онд УЛС ЭХ ОРОНД ӨРНӨСӨН таван чухал үйл явдлын нэг

Онцлох үйл явдал: Хөршийн хамаарлаас гарах боломж

NEWS AGENCY онцолсон УЛС ЭХ ОРНЫ таван чухал үйл явдлын нэг


Дэлхийн зах зээлд энэ онд нүүрсний эрэлт өсөж, Монгол Улс эхний хагас жилд хар алтны экспортыг 19.5 сая тоннд хүргэсэн гялалзсан амжилттайгаар үдсэн ч долдугаар сараас хойш Хятад улсыг царайчилсаар шинэ онтой золгох болов.

Учир нь өмнөд хөрш өнгөрсөн долдугаар сараас нүүрс татан авалтаа хоёр дахин бууруулсан нь Гашуун сухайтын боомтыг чиглэх нүүрс ачсан авто машины цуваа 160 км-ээр үргэлжилж, жолооч нар арав гаруй өдрийг зөвхөн дээрх замд үддэг болсон юм.

Төмөр замаа шийдэж чадаагүй нь Монголын өнөөгийн том зовлон болж бууж байгаа ч нүүрсний экспорт дан ганц Хятад улсаас бүрэн хамааралтай болсныг дээрх үйл явдал гэрчилнэ.

Хэдийгээр өнөөдөр Засгийн газраас нүүрсний тээвэрлэлтийг зохицуулах арга хэмжээ авч буй ч энэ нь зөвхөн “гал унтраах” төдий л арга хэмжээ болохоос биш алсыг харсан бодлого болж бууж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирээдүйд нүүрсний экспортоос олох орлогоо өсгөх зорилго тавьсан л юм бол  экспортын төмөр замтай болох. Ингэхдээ нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээн гуравдагч хөрш рүү гаргах гарцтай болохгүй бол одоогийн зарчмаараа ажиллана гэвэл нүүрсний экспорт Хятад улсаас хамааралтай хэвээр байх болж буй юм. Энэ тохиолдолд ирээдүйд дэлхийн зах зээлд нүүрс өслөө ч одоогийнхоо зовлонтой эвлэрэхээс аргагүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс эдийн засгийн хамаарлаа хөрш орнуудаасаа бууруулах гарц нь  эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх явдал юм.

Гэвч У.Хүрэлсүхийн танхимаас энэ чиглэлийн бодлого харагдахгүй байгаа.

Махны экспортыг нэмэгдүүлэх бол зөвхөн нэг гарц. Цаана нь малын арьс ширээ боловсруулж, экспортолдог болохын тулд наад зах нь малаа эрүүлжүүлэх шаардлага тавигддаг.

Ноос, ноолуураар дэлхийд өрсөлддөг болохын тулд мөн л малынхаа үүлдэр угсааг сайжруулах. Тэр цагт Монголын мал аж ахуйн салбар дэлхийд өрсөлдөх боломжтой болж, эдийн засагт орж ирэх экспортын орлогыг нэмэгдүүлэх юм.

Аялал жуулчлалын салбараас олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд ядаж л агаарын тээврээ нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай болгохгүй бол аялал жуулчлалын оргил улирлаар Монгол руу нисэх тийз олддоггүй тухай гадаадын жуулчид шүүмжилдэг.

Дээр нь энэ салбарт жуулчдыг татах, үзэж харуулах үзмэрүүдээ баяжуулахаас эхлээд хийх ажил олон байна.

Хар хорины туурь үзэхийн тулд пургон машинд сэгсчүүлж, сэгсчүүлж явсаар очих нь хэдэн мянган бээр газрыг туулан байж ирсэн жуулчдад дахиад ирэх сэдлийг өгөх үү.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-31 66.181.178.100

uildver bariachee dotooddoo hiisen gutal huvtsas omsoj undesnii buteegdehuunee demjmeer bna shd, talh chiheriin ЯНЗАГА pichen l iddeg bolson. Busdiinh n uniig diilehgui yumaa

Avatar

Зочин 2017-12-31 150.129.143.150

Хамаарлаас гарна гэж хэн ч яриагүй. Харин нэг улсаас ХЭТ хамааралтай байхын эсрэг байгаа. Үүнийг нэг бол т1үүд нэг бол хорлон сүйгэгч нар л мушгин гуйвуулж байгаа. Дэлхий даяараа бие биенэсээ хамааралтай болсон цаг шүү дээ!

Avatar

Зочин 2017-12-31 99.203.15.111

Далайд гарцгүй,тэгээд 2-хон хөрштөй,хойд хөрш маань манайхтай худалдаа арилжаа хийх дуртай биш,урд хөрш маань дэлхийн #2 эдийн засаг байвал чи хөө ямар сонголт хийх вээ?

Avatar

Иргэн 2017-12-31 153.0.162.65

Энд темер зам огт хамаагуй. Зевхен улс терийнхний болчимгуй бодлогогуй алхамаас болж бна

Avatar

зочин 2017-12-31 202.9.40.140

хятадыг буруутгах хэрэггүй. утс төрийн болчимгүй үг хэлж хөршийнхөө дургуйг хүргэсэн хүмүүсийг буруутгавал таарна.

Avatar

Зочин 2017-12-31 66.181.183.217

Хамаарлаас хэзээ ч гарахгүй гэдгийг яагаад ойлгодоггүй оркууд вэ?

Avatar

ikhe 2017-12-31 182.160.36.223

jenko ongotsoor nuursee zuuh zam olchihood bna tsana chini. yun tumur zam yun mashin…kkkkk

Avatar

ЗОЧИН 2017-12-31

НААД ХЯТАДУУД ЧИНЬ УТААГҮЙ УЛС , ХОТ БОЛНО ГЭЭД ЮУН МАНАЙХААС НҮҮРС АВЧ ТҮЛЭХ МАНАТАЙ , ХАРИН МАНАЙХАН НҮҮРС ЗАРЖ ВАЛЮТ ОЛНО ГЭЖ МААНАГТАХЫН ОРОНД НЕФТЭЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ БАРИХ АРГАА БОДОЛХИЙЛЭХ НЬ ДЭЭР БУСУУ

Avatar

z 2017-12-31

hyatadaas oor avah uls bsn ch yum shig

Avatar

Чук 2017-12-31 112.72.11.103

Дутуу барьсан төмөр замаа гүйцээчих тэгээд наад асуудал чинь ок болно. Гацаагаагүй зүгээр санхүүжилт нь дуусан юм бол тэгээд гүйцээгээч дэ ард түмэн чинь таныг 1р хүн болголоо. Эрх мэдэл дутах биш дэ одоо бүр найз Хүүк чинь ерөнхий болсон байна гүйцээгээд барьчих.. ОДОО ЭСВЭЛ НӨӨЦ ҮЛГЭР БАЙГААМУУ

Avatar

туйлшрал 2017-12-31 59.153.112.75

Хятадыг л юу гэж бодоод туйлшраад байгаан. Хамгийн муу наймайчин тэнэг хүнд ч гол зах зээл Хятад гэдэг ойлгомжтой байхад л Хятадаас хамаарахгүй , гуравдагч хөршид нийлүүлнэ гээд л туйлшраад байх юм. Хаа байсан Владивостокт Оросын өөрийнх нь олигархуудын хэдэн тэрбум тонн нүүрсэн дундаас л гарах юм байхдаа. Онгоцоор л агаараар зөөе л дөө . Хятадаас хамаарахгүй арга энэ л байна ш дээ. ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж