Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл | News.MN

Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл

NEWS агентлагийн онцолсон 2017 онд УЛС ЭХ ОРОНД ӨРНӨСӨН таван чухал үйл явдлын нэг

Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл

2017.10.21. Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр ууланд авирсан 27 уулчны 17 нь оргилоос буух замдаа осолдсон золгүй явдал энэ онд тохиолоо. Гурван олсонд хуваагдаж буусан тэдний эхний хоёр олсонд нэгдсэн 17 уулчин амь эрсэдсэн ба ослын шалтгааныг мэргэжлийн хүмүүс хавтангийн гулсалт гэж тодорхойлсон юм. Олон жилийн настай мөсөн дээр хатуурч тогтсон цас даацаа алдаж, гулсахыг ингэж хэлдэг ажээ.

Сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд Засгийн газраас комисс томилон, гурван өдрийн турш эрлийг үргэлжлүүлсэн юм. Эрлийн багт 300 шахам хүн 30 техник, 2 нисдэг тэрэгтэйгээр ажиллажээ. Мэргэжлийн 10 гаруй уулчнаар ахлуулсан эрлийн ажиллагааг зогсоох хүртэл итгэл найдвар тавин хүлээсэн ч 700 метр орчим өндөр хавцал руу унасан уулчдын ослоос амьд хүн үлдээгүй юм. 17 хүнээ нэгэн зэрэг авиралтын үеэр алдаж байсан ийм тохиол Монголын уулын спортын түүхэнд байхгүй.

Ууланд авирч яваад амиа алдсан уулчдын хүсэл, зорилго, үйлдлийг буруутгах эрх хэнд ч байхгүй. Гэлээ гэхдээ олон хүний элгийг эмтэлсэн энэ золгүй явдал нийгэмд нэгэн төрлийн дохио, сануулга үлдээсэн нь үнэн.

Болсон явдлаас хойш Монголын аялал жуулчлалын салбарын гадаад, дотоодын аялагч, уулчдыг зохицуулсан бодлого, хяналт, зохицуулалт учир дутагдалтай нь харагдлаа. Ууланд авирах зөвшөөрөл хэн олгодог, сонирхогчид ямар өндөртэй ууланд авирах, өндөр уулын бүсийн дүрэм, ууланд авирах хугацааг зохицуулсан журам байдаг эсэх асуултууд эзэнгүй байдгийг энэ ослын дараа бид мэдэж авсан. Эрүүл мэнд, бие, сэтгэлийн хөгжил, эрүүл агаар хайсан хүмүүс цаашид ууланд алхаж, энэ спортоор хичээллэх нь улам л нэмэгдэнэ. Гэтэл ийм төрлийн сонирхлоо нэгтгэсэн хэчнээн клуб, аяллын албан ёсны байгууллага байдаг тухай бодит тоон мэдээлэл ч өнөөдөр Монголд алга. Аялагчдад хэн хөтөч хийх, өндөр бүсэд тэдний амь нас, эрүүл мэндийг хэн хариуцах, хэн зөвлөгөө өгдөг, хянадаг нь ч тодорхойгүй явж иржээ.

Гашуун ч гэлээ уулын, аяллын, жуулчлалын нэгдсэн зохион байгуулалт, аюулгүй байдал, техник хэрэгсэл гээд стандарт бус олон зүйл энэ салбарт буйг энэ осол сургамжилсан. Осол хүн бүр авиралтын хариуцлагаа сайжруулах ёстойг, уул оргил өөд авирах хүмүүс цэгцэндээ орох цаг болсныг сануулсныг бид бодох ёстой. Төр засаг, уулын холбоо хүн бүртэй уулзаж, аюулгүй байдлыг хангаж, цэгцэлнэ гэдэг учир дутагдалтай. Үүнийг бодлого, зохион байгуулалтаар шийдэхээс гадна ууланд авиръя гэж сонирхож, хүсч, тэмүүлж буй хүн бүр өөрсдөө эрсдэлт нөхцөлөө тооцох ямар чухлыг 17 уулчны халуун амиа өргөсөн Отгонтэнгэрийн осол хатуу сануулсныг мартаж болохгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-12-31 202.179.25.109

Эзэнгүй айл шиг байгаагийн гор харагдаж байна шүү дээ. Уулчнаа бүртгэлгүй байна гэдэг чинь хаана хаанаа ажил цалгардан мөнгөнөөс өөр юм бодохгүй байна. Бидний эх орон ч үзэл энд ч байх ёстой шүү дээ. Сайхан хүмүүс байжээ. Гэвч ийм л юм болсон байна даа. Одоо цаашид бүх хүмүүс хариуцлагатай эзэнтэй хэн нэг нь удирддаг, хэн нэгнийхээ үгэнд ордог баймаар юм шигээ.

Avatar

Зочин 2017-12-31 66.181.178.100

Uuland avirtsagaa geed l yavgan hunii zamiig yanzlaad l barag tuuz haichilah n holgui bsan mortloo osol garahaar iim ch yuram tiim ch durem bgui bolchihdog ene manaihnii archaagui zan uu Mongol humuus er n novshiin shuu

Avatar

zochin 2017-12-31 202.9.43.213

Өөрсдөө дурандаа явсан хүмүүс гэж буруутгаж болох хэдий ч нэгдсэн зохицуулалт үгүйлэгдэж байна

Avatar

Иргэн 2017-12-31 66.181.161.3

Харамсалтай нь манай улс гашуудал зарласангуй Хохь нь зовшоооролгуй яах гэж явсан юм гэж тор нь хандав тумэн олны зарим нь хэлэв Бид 3 хан сая 1 хуний амь бидэнд маш унэтэй 150 сая хунтэй Орост л хохирол уунээс бага байхад л гашуудал зарлаж байх юм.Мэдээж гашуудал зарлаад энэ хумуус босоод ирэхгуй Гол нь энд тор улсын толгойд байгаа улсуудын хандлага юм Кг нь бид спортын ертонцоос орж ирсэн Еронхийлогччтэй юмсан Эсвэл энэ хуний хувьд жу до с оор зуйл хамаагуй юу

Avatar

Зочин 2017-12-31 150.129.140.102

Яг үнэндээ өнөө цагийн ардчилал хэмээх хувиа л бодогчдын үеийн монголчууд бид нэг нэгнээ гэдэг сэтгэл бараг байхгүй болсон байх л гэж боддог доо. Худал нэг их нинжин хүн болох гээд бараг хэрэггүй л бол уу. Би лав итгэхгүй. Ийм л нийгмийг, ийм хүмүүсийг сонгосон ард түмэн шүү дээ.

Avatar

zochin 2017-12-31 202.179.25.109

Хиймэл дүр эсгэдэг худлаа ярьж ИХГ-н болдог болсон байна. Худлаа ярьдагийг маш сайн хийж сурсан байна. Үр хүүхдүүд маань ч худлаа ярьдаг болох вий дээ гэж санаа зовж байна.

Avatar

Зочин 2017-12-31 150.129.140.102

Яг үнэндээ өнөө цагийн ардчилал хэмээх хувиа л бодогчдын үеийн монголчууд бид нэг нэгнээ гэдэг сэтгэл бараг байхгүй болсон байх л гэж боддог доо. Худал нэг их нинжин хүн болох гээд бараг хэрэггүй л бол уу. Би лав итгэхгүй. Ийм л нийгмийг, ийм хүмүүсийг сонгосон ард түмэн шүү дээ.

Avatar

Тэнгэр өршөө 2017-12-31 122.201.24.92

Хөх тэнгэртээ амгалан оршиж сайн төрлөө саадгүй олох болтугай ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2017-12-31 27.123.212.136

Энэ одоо фэйсбүүкээр далчигнаж чадах чадахгүй олон нийтийг уриалж сэтгэлийн хөөрлөөр юманд ханддаг группүүдыг цэгцэлмээр юм

Avatar

JJJ 2017-12-31 27.123.214.114

Hariutslaga huleelgeh tovchhondoo uhamsar baihguigees osluud bolood bga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж