Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл

NEWS агентлагийн онцолсон 2017 онд УЛС ЭХ ОРОНД ӨРНӨСӨН таван чухал үйл явдлын нэг

Онцлох үйл явдал: Отгонтэнгэрийн осол ба олон асуултын нэхэл

2017.10.21. Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр ууланд авирсан 27 уулчны 17 нь оргилоос буух замдаа осолдсон золгүй явдал энэ онд тохиолоо. Гурван олсонд хуваагдаж буусан тэдний эхний хоёр олсонд нэгдсэн 17 уулчин амь эрсэдсэн ба ослын шалтгааныг мэргэжлийн хүмүүс хавтангийн гулсалт гэж тодорхойлсон юм. Олон жилийн настай мөсөн дээр хатуурч тогтсон цас даацаа алдаж, гулсахыг ингэж хэлдэг ажээ.

Сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд Засгийн газраас комисс томилон, гурван өдрийн турш эрлийг үргэлжлүүлсэн юм. Эрлийн багт 300 шахам хүн 30 техник, 2 нисдэг тэрэгтэйгээр ажиллажээ. Мэргэжлийн 10 гаруй уулчнаар ахлуулсан эрлийн ажиллагааг зогсоох хүртэл итгэл найдвар тавин хүлээсэн ч 700 метр орчим өндөр хавцал руу унасан уулчдын ослоос амьд хүн үлдээгүй юм. 17 хүнээ нэгэн зэрэг авиралтын үеэр алдаж байсан ийм тохиол Монголын уулын спортын түүхэнд байхгүй.

Ууланд авирч яваад амиа алдсан уулчдын хүсэл, зорилго, үйлдлийг буруутгах эрх хэнд ч байхгүй. Гэлээ гэхдээ олон хүний элгийг эмтэлсэн энэ золгүй явдал нийгэмд нэгэн төрлийн дохио, сануулга үлдээсэн нь үнэн.

Болсон явдлаас хойш Монголын аялал жуулчлалын салбарын гадаад, дотоодын аялагч, уулчдыг зохицуулсан бодлого, хяналт, зохицуулалт учир дутагдалтай нь харагдлаа. Ууланд авирах зөвшөөрөл хэн олгодог, сонирхогчид ямар өндөртэй ууланд авирах, өндөр уулын бүсийн дүрэм, ууланд авирах хугацааг зохицуулсан журам байдаг эсэх асуултууд эзэнгүй байдгийг энэ ослын дараа бид мэдэж авсан. Эрүүл мэнд, бие, сэтгэлийн хөгжил, эрүүл агаар хайсан хүмүүс цаашид ууланд алхаж, энэ спортоор хичээллэх нь улам л нэмэгдэнэ. Гэтэл ийм төрлийн сонирхлоо нэгтгэсэн хэчнээн клуб, аяллын албан ёсны байгууллага байдаг тухай бодит тоон мэдээлэл ч өнөөдөр Монголд алга. Аялагчдад хэн хөтөч хийх, өндөр бүсэд тэдний амь нас, эрүүл мэндийг хэн хариуцах, хэн зөвлөгөө өгдөг, хянадаг нь ч тодорхойгүй явж иржээ.

Гашуун ч гэлээ уулын, аяллын, жуулчлалын нэгдсэн зохион байгуулалт, аюулгүй байдал, техник хэрэгсэл гээд стандарт бус олон зүйл энэ салбарт буйг энэ осол сургамжилсан. Осол хүн бүр авиралтын хариуцлагаа сайжруулах ёстойг, уул оргил өөд авирах хүмүүс цэгцэндээ орох цаг болсныг сануулсныг бид бодох ёстой. Төр засаг, уулын холбоо хүн бүртэй уулзаж, аюулгүй байдлыг хангаж, цэгцэлнэ гэдэг учир дутагдалтай. Үүнийг бодлого, зохион байгуулалтаар шийдэхээс гадна ууланд авиръя гэж сонирхож, хүсч, тэмүүлж буй хүн бүр өөрсдөө эрсдэлт нөхцөлөө тооцох ямар чухлыг 17 уулчны халуун амиа өргөсөн Отгонтэнгэрийн осол хатуу сануулсныг мартаж болохгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж