Онцлох үйл явдал: Fake News

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал: Fake News

NEWS AGENCY онцолсон ОЛОН УЛСЫН чухал таван үйл явдлын нэг


Бид олон нийтийн анхаарлын төвд байх дуртай болж,  бидний хувийн амьдрал нийгмийн сүлжээнээс шууд хамааралтай болсон. Нийгмийн сүлжээнд бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, мэдээллийг эрэн хайх, хол газар байгаа ойр дотны хүмүүстэйгээ цаг хугацаа, хил хязгаар харгалзахгүйгээр чөлөөтэй харилцаж байна. Нийгмийн сүлжээний ачаар бид мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрээс авч, дамжуулж байна. Улмаар иргэд өөрсдөө мэдээллийн эх сурвалж болж, иргэний сэтгүүл зүй хөгжих нэг үндэс нь болж байлаа. Иргэд мэдээллийг шуурхай түгээж, түүний араас хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж , ‘сошиал медиа сэтгүүл зүйг орлоно’ гэх тренд бий болж байсан үе саяхан.

Гэхдээ 2017 онд энэ тренд өөрчлөгджээ. Учир нь нийгмийн сүлжээ дэх мэдээлэл тэр болгон үнэн бодит байдаггүй гэдгийг дэлхийн улстөрч, эдийн засагчид, мэргэжилтнүүд нотлох болов.

Нийгмийн сүлжээнд түгсэн худал мэдээллийг бид ‘Fake news’ хэмээн нэрлэх болсон. Энэ үгийг ашигласан байдлаар нь харах юм бол 365 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд мэдээж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээ болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей болон улстөрч Жереми Корбин нарын мэдэгдэл нөлөөлсөн нь тодорхой. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн гарчиг ‘Fake news’ буюу ‘Хуурамч мэдээ’ гэсэн үг олон байсан гэдэг утгаараа 2017 ОНЫ ҮГЭЭР ‘FAKE NEWS’ тодорчээ. Улмаар нийгмийн сүлжээ дэх бидний авч буй мэдээлэл тэр болгон үнэн байдаггүй бөгөөд сошиал медиа тренд өөрчлөгдснийг гэрчилж байна. Энэ нь сэтгүүл зүйг мэргэжлийн байх ёстой гэсэн ойлголтын нэгэн шалгуур болсон нь 2017 онд дэлхий нийтэд ажиглагдав. Энэ нь сэтгүүл зүйг мэргэжлийн байх ёстой гэсэн ойлголтын нэгэн шалгуур болсон нь 2017 онд дэлхий нийтэд ажиглагдав.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж