Шүүхийг доромжилсон экс ерөнхийлөгчид ял оноов

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

Шүүхийг доромжилсон экс ерөнхийлөгчид ял оноов

Шүүхийг доромжилсон экс ерөнхийлөгчид ял оноов

Бүх насаараа хоригдох ял эдэлж буй Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсид шүүхийг доромжилсон гэж ял нэмж оноосон байна. Мухаммед Мурсиг 2013 онд цэргийн хүчээр ерөнхийлөгчийн суудлаас огцруулсны дараа баривчлан өндөр харуул хамгаалалттай шоронд хорьсон юм. Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсид алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр шүүх цаазаар авах ял оноосон боловч давж заалдсанаар ялыг бүх насаар хорих ял болгон өөрчилсөн билээ.

Мухммед Мурсид 2013 онд тавьсан илтгэлийнх төлөө 56,000 ам.долларын торгууль ноогдуулсан.

Өнгөрсөн бямба гаригт болсон шүүх хурал Мухаммед Мурси болон  улс төрийн блогч, телевизийн нэвтрүүлэгч зэрэг 17 яллагдагчид ял оноосон юм.

Мурси өмнө нь шүүх хурлын үеэр “Намайг хүчээр барьж, хорьсон” хэмээн хашгирч, шүүгчдийг эсэргүүцэж байжээ. Түүний дараа Мурсиг шүүх хуралд саад болж болзошгүй гэдэг үүднээс хурлын үеэр шилэн камерт суулгах болсон байна.

Мурсиг Египетийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа гарсан нийтийг хамарсан бослого хөдөлгөөний үеэр цэргийнхэн төрийн эргэлт хийж, түүнийг огцруулсан билээ.

Египетийн эрх баригчид одоо Мурсиг дэмжигчдийг хоморголон баривчилж, түүний Исламын төлөөх Лалын ахан дүүс хөдөлгөөнийг хориглосон байна.

ЭХ СУРВАЛЖ:bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж