ХОНЬ
Зурхайн хамгийн эхний орд Хониныхны хувьд 2018 он өсөлт, дэвжилтийн жил байх болно. Хуучин, дүнсгэр байдал өөрчлөгдөж, та өөрийн гэсэн өвөрмөц ертөнцдөө тав тухаа олно. Өөртөө, өөрийнхөө материал баазад, бас эргэн тойрондоо хийсэн хөрөнгө оруулалтынхаа үр шимийг насан туршдаа хүртэх болно. Тиймээс аливаа шийдвэр гаргахын өмнө хоёр, тав, арван жилийн дараахыг сайтар тунгааж үзэхийг зөвлөе. Олзны бага амттай гэдэг. Хөрөнгө оруулалт тань жижиг, ялихгүй байх нь хамаагүй ирээдүйд танд заавал үр өгөөжөө өгнө.
Хайр дурлал: Тэсвэр тэвчээр, өрөвч уяхан сэтгэл, буулт хийх, хүлээцтэй байж сурснаар та 2018 онд хамгийн сайн найз-амраг-хань-хамт олон-гэр бүлийн гишүүн байж чадна. Хонины ордныхон ерөнхийдөө зөрүүд, муйхар зантай хүмүүс байдаг. Тэр нь заримдаа бусдын даль жигүүрийг хугалах нь ч бий. Өөрийгөө аль болох зөөллөж, хайртай, дотнын хүмүүстэйгээ нээлттэй харилцаж байгаарай.
Мөнгө ба карьер: Сэтгэл ханамжгүй байдал даамжирсаар таныг өөртөө ч эргэлздэг өчүүхэн нэгэн болгож мэднэ. Бүүдийсэн саарал, сонирхож сатаарах зүйлгүй, хувиа хичээсэн, үл тоомсорлосон орчинд та өөрийгөө ч гээж мэднэ. Хониныхон ийм орчинд байж хэрхэвч болохгүй. Чадах ч үгүй. Тиймээс энэ мэт таагүй байдлыг мэдэрсэн ч бол өөрийгөө татаж гаргах хэрэгтэй. Хамар доорх гайхалтай боломжийг алдаж болохгүй.
ҮХЭР
Яг л өөрт тохирох тэр хэв маягаар амьдрахад чухам юу хэрэгтэй болохыг олж илрүүлэх болно. Түүнийг та тэс хөндлөнгийн хүнээс олж, ойлгох болно. Өөрт үл тохирох хэлбэр дүрсэнд багтах гэж хичээнэ гэдэг сайхан амьдрал яавч биш. Зарим үед бидний тохирох дүрсний огт өөр хүн зөв тохируулж хэлдэг шүү дээ. Айсуй 2018 он танд бусдын тусламжтайгаар өөрийгөө шинээр нээсэн, амьдралын зорилго, зорилтоо тодорхойлсон, амьдралаа сэтгэл ханасан жил байх болно.
Хайр дурлал: “Би зүгээр ээ, баярлалаа” гэдэг үгээр сэтгэл доторхоо улам нууж, харилцаагаа хүйтэн, хөндий болгох хэрэггүй. Сэтгэл шаналал, таагүй байдал ихсэхийн хэрээ та хайртай хүндээ сэтгэлээ уудлах нь зөв гэдгийг ойлгох болно. Ингэснээр хосуудын харилцаа цоо шинэ түвшинд очих болно. Үнэнч байдал дотно харилцааг төрүүлдэг. Тиймээс өөрийгөө нуух хэрэггүй.
Харин ганц бие үхрийнхэн удаан хүлээж байсан онцгой нэгнээ олох болно. Таны хэт өндрөөр үнэлж, өөрийгөө дутуудна гэж эмээж байсан “мөрөөдлийн хайрт” чинь танд ч бас сэтгэл алдарчхаад самуурч яваа. Тиймээс эргэн тойрноо сайн хар.
Мөнгө ба карьер: Ямар нэг зүйл үнэхээр сайн байж, амжилт гаргая гэвэл зүрх сэтгэлээ зориулах шаардлагатай. Үгүй бол хэчнээн цаг хугацаа, эрч хүчээ зарцуулаад үр дүн үзэхгүй. Одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун явдаг эсэхээ тунгааж нэг үзээрэй. Магад та залуурыг гартаа атгаад, огт өөр чигт эргүүлэхийг ч хүсч байж мэднэ. Оны эцэст таны ажил төрөл мандан бадрах болно. Шинэ сонголт, шинэ санаа, шинэ зам нээгдэнэ.
ИХЭР
Та өөрөө өөрийнхөө эзэн гэдгийг бүү мартаарай. Эцсийн дүнд орчлон хорвоо дээрх таны хамгийн хайртай, хамгийн чухал хүн бол ТА ӨӨРӨӨ гэдгийг ойлгосон жил байх болно. Түүнчлэн таны үйл хөдлөл бүрт сүүдэр болж явдаг “ихэр”-ээ мартаж болохгүй. Таны дотор хүн чинь хамгийн зөв замыг заан гэрэлтүүлэх болно.
Хайр дурлал: Хүсвэл та хайр дурлалын харилцаандаа “аудитын шалгалт” оруулж болно. Түр азнаад, нэг алхам ухраад хэнтэй, яагаад, ямар учраас, юуны төлөө та бүхнээ золиосолж, эргээд ямар шан харамж хүртэж байгаагаа нэг бодоод үзээрэй. Цаг хугацаа, эрч хүчээ өөр бусад хүмүүст зориулж болно, та чадна. Энэ бол байдаг л зүйл. Учир нь хүн шинэ орчин, шинэ зуршилд хялбархан дасан зохицож чаддаг юм шүү. Ирэх онд та өөрийгөө цэнэглэх онцгой нэг үйлдэл хийгээрэй.
Мөнгө ба карьер: Тэнгисийн шуурга мэт давалгаалсан нөхцөл байдал үүсч мэднэ. Од эрхэс танд хоёр зүйлийг анхааруулж байна. Нэгдүгээрт, ямар ч үед таныг өдсөн өдөөн хатгалгад автаж болохгүй. Хүлээцтэй, уужуу зан чинь таны ажил төрөл, санхүүгийн байдалд эергээр нөлөөлнө. Хоёрт, ээдрээтэй, эгзэгтэй байдал үүсэх үед алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч сур. Авьяас чадвараа үр ашиггүй зүйлд хий хоосон үрэхээс татгалзаж, үнэ цэнэтэй байгаарай.
МЭЛХИЙ
Товчхондоо бол та аль хэдэн жилийн өмнө орхиод явах байсан “хортой” байдлаас ангижрах болно. Хайр дурлал цэцэглэсэн сайхан он таныг хүлээж байна. Мэлхийнхний хувьд 2018 он гайхалтай цаг үе байх болно.
Хайр дурлал: Айсуй 2018 онд та энэ талбарт огтхон ч алзахгүй. Хэрэв та хэдийн хосоо олсон бол сүй, хурим, хамтын амьдрал, гэр бүл эхлүүлэх, шинэ хүнээ угтаж авах гээд хайр дурлалын харилцаа чинь шинэ шатанд ахих болно. Харин ганц бие мэлхийнхэн амьдралынхаа ханьтай учирч мэднэ.
Мөнгө ба карьер: Авьяас чадвараа зориулж, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэнэ. Тушаал дэвших, хүлээн зөвшөөрөгдөх, өсч дэвжих гээд ажил үйлс бүтэмжтэй байх болно. Бүх зүйл санасны зоргоор аяндаа бүтнэ гэж юу байх вэ, танаас бас чамгүй хичээл зүтгэл шаардах болно.
АРСЛАН
Арслангийн ордныхныг дахин нэг гайхалтай жил хүлээж байна. Юу хүсч, юунд итгэж найдаж байгаагаараа та амьдралаа тодорхойлох болно. Зөн совиндоо итгэж, толгой доторх хариултдаа итгэ. Аливаа саад бэрхшээл ийм л энгийн.
Хайр дурлал: Нөхөрлөлийн жил айсуй. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Хайр дурлалын тойроод бас өнгөрчихгүй. Гэхдээ, өнгөрсөн үеийн сайхан дурсамж, ирээдүйн хөгжил дэвшил дийлэнх тохиолдолд анд найзын харилцаа, нөхөрлөлтэй холбоотой байх болно. Шинэ, содон хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ нэмсэн жил байх бололтой.
Мөнгө ба карьер: Асуудалд нухацтай хандах цаг иржээ. Хаана, хаашаа, юуны төлөө яваагаа ойлгож, зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Хамгийн чухал нь та өөрөө энэ бүгдийн эзэн нь юм шүү. Таны дотоод хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил амьдралыг чинь тодорхойлдог болохыг ойлгоно. Та юуг анхаарна, тэр зүйл чинь л сайжирна.
ОХИН
Ямар нэг том бөгөөд ид шидийн гэмээр, гайхалтай зүйл таны амьдралд аажим аажмаар, алгуурхнаар гулсан орж ирэх болно. Гэхдээ хариуд нь та ямар нэг чухал зүйлээ алдах бололтой. Та өөрчлөлтөд дургүй. Гэвч айсуй өөрчлөлт танд таалагдаж, маш хурдан дасан зохицох болно. Оны эцэст таны ажил, амьдрал, бүх зүйл тэгширсэн байх болно.
Хайр дурлал: Таны дотно харилцаа хэсэг хугацаанд хувирч, үнэ цэнээ алдаж, бүдгэрч мэднэ. Нэг л болж өгөхгүй, хэвийн бус байгааг та өөрөө ч маш сайн анзаарах болно. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй. Эмчил, эсвэл бүрмөсөн орхи. Асуудал, бэрхшээлтэй нүүр тулгараад, илэн далангуй байх хэрэгтэй.
Мөнгө ба карьер: Та үргэлж бие даасан, хараат бус байхыг битүүхэн хүсдэг байсан уу? Эсвэл хамтрагч байхыг хүсч байв уу? Ямартай ч айсуй 2018 онд та чухал шийдвэрийг бие даан гаргаснаар амжилтад хүрэх болно. Та ямар ч үед зөв сонголт хийж чаддаг. Тиймээс өөртөө итгээд, амжилт, ялалт, санхүүгийн эрх чөлөө өөд тэмүүл. Амжилт таныг хүлээж байна.
ЖИНЛҮҮР
2018 онд жинлүүрийн хувьд алдаа амжилт хосолсон жил байх болно. Амжилтад хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг давж, сэтгэлийн хатуужил шаардана. Сэтгэл хөдлөлд хэт автсанаас олон алдаатай шийдвэр гаргах бололтой. Санчир гариг жинлүүрийн ордыг дайрч өнгөрөх үед ажил төрөлд саад бэрхшээлийг үүсгэх болно.
Хайр дурлал: Ирэх онд олон хүн хайр дурлалын асуудалд одтой байх боловч хөнгөмсөг, туйлбаргүй нэгэн шангаа хүртэнэ. Хүсээгүй зүйлдээ тодорхой хариулт өгч сурахыг од эрхэс шаардана. Эс бөгөөс өөрийн үнэ цэнээ алдахад хүрч мэднэ. Зарим нэг нь хайртай хүмүүсээ сэжиглэж, хардалт тэднийг зовооно. Өнгөрснийг орхиж чадахгүйгээс хосууд багагүй зөрчилдөх бололтой.
Мөнгө ба карьер: Ирэх онд жинлүүрүүд мөнгө санхүүгийн байдал хүндхэн байна. Энэ байдал ирэх зун цаашлаад намрын эхэн үе хүртэл үргэлжлэх болно. Үүнээс хойш нөхцөл байдал дээрдэнэ. Тийм учраас жинлүүрүүд хэт үрэлгэн байхаас татгалзаж, зайлшгүй хэрэгтэй үед гаргах мөнгийг одоогоос хуримтлуулах хэрэгтэй. Карьертаа онцгой анхаарах ёстой. Санчир гаригийн үзүүлж буй саад тотгорыг тэд даван туулах ёстой. Танилын хүрээгээ тэлж, бизнесийн шинэ санаа хэрэгжүүлэх нь ач тусаа өгнө.
ХИЛЭНЦ
Ирэх онд ажил төрөл бүтэмжтэй байж, амьдрал ахуй дээшилнэ. Бүтэн жилийн турш Санчир болон Бархасбадь гаригийн найдвартай хамгаалалтын дор өнгөрүүлнэ. Харин оны сүүлээр санхүүгийн хохирлоос сэргийлээрэй. Ажил хэрэг, бизнесийн салбарт томоохон амжилт гаргах болно. Зуны амралтаас өмнө шинэ бизнесээ эхлүүлж, харилцагчдаа татахыг хичээгээрэй. Харин сэтгэл зүйн тал дээр тогтворгүй байх магадлалтай. Нөхцөл байдал тэднийг амархан баярлуулж, амархан гомдооно.
Хайр дурлал: Бусад ордтой харьцуулахад хайр дурлалын харилцаа тогтвортой байна. Зарим хилэнцүүд ирэх онд хуримаа хийж, хүүхэдтэй болно. Гэвч илүү их хариуцлага хүлээх болоход бага зэрэг тээнэгэлзэж мэднэ. Харин ганц бие хилэнцүүд олон газруудаар явж, олон шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй. Бардам зангаа хойш нь тавьж, санаачилгатай байхыг од эрхэс зөвлөж байна.
Мөнгө ба карьер: Ажил хэрэг, бизнест багагүй сорилт тулгарна. Энэ үед стрессд орж, бүхнийг орхихыг хүсч болно. Гэхдээ хичээл зүтгэл тань таныг аварна гэдгийг битгий мартаарай. Ажил идэвхтэй хайж буй хүмүүс, шинээр албан тушаалд томилогдсон нэгэнд боломж гарч ирнэ. Энэ нь орлогын эх үүсвэртэй холбоогүй бөгөөд цалин болон авах ёстой мөнгөө цаг хугацаанд нь авч чадахгүйтэй холбоотой. Зарлагадаа хяналт тавих хэрэгтэй.
НУМ
Нумын ордны хувьд ирэх он шийдвэрлэх үе байх болно. Тэд олон чухал шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн алдаа, харамслаа ор тас орхиж, амьдралаа шинээр эхлэхийг хичээгээрэй. Нумын ордны удирдагч Санчир гараг гуравдугаар сараас эхлэн долдугаар сар хүртэл тэднийг ивээх болно. Ингэснээр тэд дуусгаж чадаагүй орхисон ажлаа гүйцээх болно. Харин оны төгсгөлд Санчир гараг дахин ивээж тэд өөртөө тун итгэлтэй болно.
Хайр дурлал: Хувийн амьдралд ч эерэг томоохон өөрчлөлтүүд гарна. Тэдний хүсч, мөрөөдөж буй зүйл нь гариг эрхсийн ивээх үетэй таарах учраас хүсэл нь биелэх магадлал өндөр. Ганц бие хүмүүс олон хүнтэй харилцаа тогтоох боломжтой. Энэ онд та өөрийн амьдралын ханиа олох магадлал тун өндөр. Аль хэдийн гэрлэсэн хосууд өөрсдийн харилцаагаа шинэчилж, илүү бат бөх болгох болно.
Мөнгө ба карьер: Ажил хэрэг, бизнест өсөн дэвжиж, орлого нэмэгдэнэ. Мөн өрөө төлөх, удаан үргэлжилсэн ажлаа дуусгах зэрэг олон хуучин асуудлуудаа шийдвэрлэх боломж гарч ирнэ. Хэрэв ажлаа солих, мэргэжлээ солихыг бодож байгаа бол эргээд нэг сайн бодохыг зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Хэрэгцээгүй том худалдан авалт, хөрөнгө оруулалтаас үүдэж санхүүгийн байдал хүндэрнэ. Үүний зэрэгцээ сугалаа, хонжворт одтой байна.
МАТАР
Ирэх онд эрх мэдэл, нэр нөлөөгөө нэмэгдүүлж чадна. Таны ордонд байрлах санчир гариг байрлаж байгаа тул амьдралд тань олон таатай өөрчлөлт гарна. Дуслуулсан хөлсний хэмжээгээр амжилт ирнэ. Хувь тавилан танд өөрийгөө нээн харуулах нэг бус боломжийг олгоно. Боломжийг алдалгүй, өмнө нь олж авсан амжилтаа бататгах хэрэгтэй.
Хайр дурлал: Гэр бүлийн хосуудын хувьд тайван, амгалан байдал ноёлно. Харин ганц бие матрынхны хувьд ирэх жил олон сайн өөрчлөлтүүд гарна. Сэтгэл хөдөлгөсөн учрал, романтик болзоо таныг уйдаахгүй. Хөнгөн хуумгай занд хөтлөгдөж замаасаа хазайхаас болгоомжлоорой
Мөнгө ба карьер: Ирэх онд санхүүгийн байдал тогтвортой байна. Орлого нэмэгдэхийн хэрээр дагаад зарлага нэмэгдсээр байгаа нь санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Албан тушаал ахих боломж таны шийдэмгий байдлаас шалтгаална. Түншүүдтэйгээ маргаантай байдал үүсгэж мэдэх ч энэ нь ажилд тэгтлээ саад болохгүй.
ХУМХ
2018 он хумхын ордныхонд маш их ээлтэй байх болно. Ирэх онд хумхын ордныхон албан тушаал болон санхүүгийн тал дээр ихээхэн амжилттай байж өсч дэвжих шинэ боломжууд нээгдэнэ. Өөртөө итгэлтэй, зоримог байж чадвал олон хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжтой. Зорилгоо зөв тодорхойлж, хүсэл тэмүүлэлтэй ажиллах хэрэгтэй. Түүнчлэн харилцаа, ажил, хайр дурлал гээд бүхий л талбар дээр эерэг өөрчлөлтүүд гарна.
Хайр дурлал: Ганц бие хүмүүс хайраа олж, романтик болзоонд уригдан, эсвэл гэр бүл төлөвлөлтийн талаар ч бодож эхэлнэ. Гэхдээ хэт яарах хэрэггүй. Энэ жил хувийн амьдралаа эрс өөрчлөх эсвэл шинэчлэн сайжруулахыг хүсвэл өргөн боломж байна. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа батажна.
Мөнгө ба карьер: Үрэлгэн байдлаа хязгаарлаж, тооцоотой байж чадвал санхүүгийн тал дээр асуудал үүсэхгүй. Одоо хийж байгаа ажлаа эсвэл салбараа сольж магадгүй. Шинэ сорилт, бүхнийг эхнээс нь эхлэхэд бэлэн гэж үзвэл зоригтой байх хэрэгтэй. Өөрийгөө сорьж, өсч дэвжих боломжийг битгий алдаарай. Ирэх оны сүүлээр та ажил дээрх байр сууриа бэхжүүлсэн байх болно.
ЗАГАС
Эерэг өөрчлөлтүүд, ажлын амжилт таныг ирэх онд угтана. Ашиг орлого болон нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэх боломжтой. Хүүхэдтэй болох, гэр бүлээ бэхжүүлэх, аливаа төрлийн урт хугацааны төслүүд эхлүүлэхэд таатай. 2018 онд загасны ордныхны амьдрал романтик, адал явдлаар дүүрэн байна.
Хайр дурлал: Романтик адал явдал, шинэ уулзалт, болзоогоор дүүрэн байна. Гэнэтийн, толгой эргэм хайр дурлал оны эхээр тохиож, таны амьдралыг адал явдал дүүрэн болгоно. Ганц бие хүмүүст яарах хэрэггүй гэж зөвлөж байна. Учир нь таны өмнө олон сонголт гарч ирнэ. Ямар сонголт хийснээс ирээдүй тань шийдэгдэх учраас бодолтой байгаарай.
Мөнгө ба карьер: Ажил хэрэг, бизнесийн талбарт таатай байна. Мэргэжлийн ур чадвараа сайжруулах, дэвшин суралцахад таатай. Шинэ санаачилга, өөр үзэл бодлоос эмээх хэрэггүй. Албан тушаал ахих бүхий л нөхцөл танд бүрдсэн тул тууштай байх хэрэгтэй. Хэн нэгний ятгалгаар бус өөрийн хүсэл сонирхлоор ажил хэргээ гүйцэлдүүлэх нь дээр. Санхүүгийн алдагдал хүлээхүйц эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай. Энэ нь таны болоод гэр бүлийг чинь дампууралд хүргэж мэднэ.