Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр/2017.12.29/ Бөхийн өргөөнд боллоо.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулсан барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Барилдааны их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь нар үлдлээ.
Улсын харцага Т.Баасанхүү тавын даваанд Улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж улсын заан Н.Жаргалбаяраар түрүүлж, Ерөнхийлөгчийн цомын эзэн болов. Мөн өчигдөр Т.Баасанхүү харцагын төрсөн өдөр нь тохиожээ.
Тавын даваа
1. Ч.Санжаадамба у.ав – Ч.Хөхчирэнгэр у.н
2. Н.Батсуурь у.а – Б.Амарзаяа у.н
3. Ө.Бат-Орших у.г – Т.Баасанхүү у.х
4. Н.Жаргалбаяр у.з – Б.Бат-Өлзий у.х
Зургаагийн даваа
1. Ч.Санжаадамба у.ав – Т.Баасанхүү у.х
2. Н.Батсуурь у.а – Н.Жаргалбаяр у.з
Долоогийн даваа
1. Н.Жаргалбаяр у.з – Т.Баасанхүү у.х
Фотог: http://undesniibukh.mn