АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна | News.MN

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны II хуралдаан нийт гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд эхэллээ. Хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гишүүдэд шинэ оны мэнд хүргээд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал,Ардчилсан намын цаашид баримтлах бодлогын талаар дурдав. Тэрбээр “Өнөөгийн эрх баригч МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж улайрч байна. Монгол Улсын Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг хангасан чухал баримт бичиг. Гэтэл Ерөнхийлөгчийг нэр төдий болгох, улс төрийн тогтворгүй байдал бий болгох хуулийн төсөл болголоо. Энэ мэтчилэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгааг Ардчилсан нам тууштай эсэргүүцнэ гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэлээ.


Үүнээс гадна өнөөгийн эрх баригчид 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, ОУВС-нд орохын тулд долоон төрлийн татвар нэмсэн нь ард түмний нуруунд хүнд ачаа үүрүүлж, дундаж орлоготой иргэдийг ядуучуудын эгнээнд нэмж, жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнаа халж, үйл ажиллагаагаа хумих нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлов.
Мөн “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлттэй холбоотой. Эрх баригчид эдийн засгийн ийм таатай нөхцөлд ажиллаж чадахгүй байгаа нь МАН-д улс орныг удирдах чадавх байхгүй гэдгийг нотлон харуулж байна. 2012-2016 онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байсан. Тухайн үед бид ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэх бус тодорхой бодлого гаргаж, зөв ажилласан. Харин МАН ямар ч бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байна. Улс орны ийм хүнд үед бид хуралдаж буй нь ач холбогдолтой юм. Энэ үед Ардчилсан нам хэрхэн ажиллаж вэ, ард түмний нуруун дээрх хүнд ачааг яаж багасгах вэ. Бид үүнд чиглэсэн бодлого гаргаж, цаашид Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсон хүчирхэг улс төрийн нам болж, эв нэгдэлтэй зангидсан гар шиг ажиллах ёстой” хэмээв.
Үүний дараа Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдэд үнэмлэх гардууллаа. Мөн Үзэл баримтлалын төслийг АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд танилцуулав. Тус төсөлд үзэл баримтлалын хамрах хүрээг хөгжлийн үзэл, төрийн тогтолцооны үзэл, үндэсний эдийн засгийн цогцолбор үзэл, иргэдээ дээдлэн хүндэлж тэдний төлөө үйлчлэх үзэл, найрсаг найдвартай ухаалаг гадаад харилцааны үзэл зэрэг найман хэсгээр томъёолжээ. Үзэл баримтлалын төслийн талаарх мэдээллийг www.shinechlel.mn хаягаар үзэж болох юм байна.
Хуралдаанаар 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журам, Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах,  Үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-30 66.181.187.169

tetgever heden huviar nemeh ve

Avatar

Зочин 2017-12-30 150.129.143.62

Janhuu pizdets 2018 ond ogtsorch Mongol uls jinhene erdem medlegtei mongol Erunhiilugchtei boloh boltugai!!!

Avatar

Зочин 2017-12-30 150.129.143.62

Erguu orkuud janhuug hulgai luivar hiisen ch umuuruud zogsoj bgaa ni ugtaa umdunduu chatsga harvachihaad minii gaagaa ugiin iim shar ungutei gej bgaatai yag adil!!! Erguu orkuudaas bolj utaandaa hordoj, tolgoi deeree baas zalchihaad suuj bna!!! Хурцаас хулчийж, золжаргалаас зай барих Оркуудын ерөнхийлөгч Ард түмний өмнө гарахаараа хөмсөгөө зангидаж ирээд муухай хараад цээжээ түхийлгэн тагтаа пооз авна.Болоогүй хоёр гараа баавгай байдалд авч хөлөө алцайлган атамаан царайлчихна.Боломж гарвал цээж хөлөө хагас урагш түрэн гишгэж түрэмгий шүү би гэж "хэн ч ойлгохгүй сансрын англи хэлээр хашгиран" тэнэгтэнэ. Албаны үйл ажиллагаан дээр хар футболка өмсөөд нарны шил зүүчихдэгийг нь яриад хэрэггүй биз дээ. Хулхи Орос жүжигчид орилоо худал хямдхан л даа зайлуул. Сурсан юмыг сураар боож болдоггүй шиг байгаа юм.

Avatar

Зочин 2017-12-30 103.26.194.73

ahmadiin tetgeveriig heden huviar nemeh ve

Avatar

Зочин 2017-12-30 103.26.194.73

zangad guai tetgevertee suugaagui yum bh da suuh bolson baimaar

Avatar

Зочин 2017-12-30 202.179.25.238

hbushhuu turgen sunutugei. Uhsenii chini democrat

Avatar

Uursdiiguu 2017-12-30 183.89.95.58

Uursdiiguu khicheetsgeeyeee....khunii tolgoi dakhi buusuu kharaa..uuriin tokgoi deerkhi Apu.bayartsogt.altankhuyagaa kharaachee

Avatar

USA aac 2017-12-30 70.195.13.186

AH ypagshaa\nAMjilt husie

Avatar

Зочин 2017-12-30 202.151.79.178

СЭХЭХЭЭ ӨНГӨРСӨН МАФЫН НАМ !!!

Avatar

зочин 2017-12-30 202.9.40.158

яаж ч бодсон манаасаа дээр нь дээрээ зайлуул \n

Avatar

Зочин 2017-12-30 202.21.107.21

Энэ ОРДОН амралтын өдөр хурал хуй хуйвалдаан хийдэг хамгаалалт бүхий газар болжээ.Зөв яваасай.Нохойн үхэл цуглаан дээр,ноёдын мөхөл чуулган дээр гэж ардын үг байдаг.

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

AN good

Avatar

зочин 2017-12-30 66.181.160.24

Ардчилсан нам бол ардчиллын баталгаа .

Avatar

зико 2017-12-30 202.9.42.230

АН ЭХЛЭЭД ӨӨРӨӨ ДОТРОО ЦЭВРШИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АА,,АН ЫН ТОЛГОЙД ЖИХЭНЭ АЙМААР ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИД ЦУГЛАЖ УЛС ОРНЫГ АСАР ИХ ӨРӨНД ОРУУЛЧААД ОДОО ГОЁ ЮМ ЯАРИАД БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУДАА ТА МИНЬ ГЭЖ Л ОЛОН ТҮМЭН ШУУГИАД БАЙГАА ШҮҮ,,ОДОО ХЭДЭГН МУУ НЭРТЭЙ ХӨГШДӨӨ ТЭТЭГЭВЭРТ НЬ ЗАЙЛУУЛЖ 40 ӨӨС ДООШ НАСНЫ ЗАЛУУСАА ГАРГАВАЛ АРД ОЛОН БАС НЭГ ТА НАРЫН ЗҮГ ХАРАХ МАГАДДААА

Avatar

иргэн 2017-12-30 222.104.13.37

Шоронгийнхон АН толгойд гараад рекитийн аргаар нам удирдах гээд байгаа шүү

Avatar

зочин 2017-12-30

хэмжээгүй эрх дарх сэргэх гээд байна шүү ! ан хүчтэй байх ёстой !

Avatar

hyvalznyyd 2017-12-30

ta nar muusain novshnuudaas bolj bid tatvar nemuulsen. haana bn ter dahin tuluvlult haana bn ter hun shig amidrakh

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

Chi muu bitgii solior!\nMAN iin buunii nogoi

Avatar

Dulamnyam 2017-12-30 150.129.142.108

Erdene darga zub yarij baina

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

АН 2020 онд заавал ялна шүү!\nМАН бол нүгэлт нам!

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

АН мундаг шүү! Маш ихийг хийсэн!\nМАН бол нүгэлт захын жишээ;\nХотын дарга нь маш олон нохой маш их мөнгөөр алсан.\n

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

АН муу хүмүүсээн 2020 оны сонгуулийн өмнө шигшиж явуулаарайь

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

АН амжилт!

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

Ардчилсан нам байснаар өнөөдөр бид Хүссэн business ээн хийж хүссэн газар луугаан явж байна!\nАмжилт!

Avatar

Зочин 2017-12-30 66.181.161.233

Нээрээ тийм шүү. Дураараа, хүссэнээрээ дампуурч бга шүү.

Avatar

Зочин 2017-12-30 202.131.242.254

Олигархууд Ардчилсан намаас з а й л. Эсвэл Ардчилсан нам ардчилалаас з а й л.

Avatar

Зочин 2017-12-30 66.181.161.233

Зөв

Avatar

Зочин 2017-12-30 202.131.242.254

Олигархууд Ардчилсан намаас [Хориотой Үг]. Эсвэл Ардчилсан нам ардчилалаас [Хориотой Үг].

Avatar

Зочин 2017-12-30 66.181.179.230

БУРХАН МИНЬ АРДЧИЛАЛААА ББЭХЖҮҮЛЬЬЕ ГЭЭД ЧИХРЭЭ ДОЛООЛГОХ НЬ УУ

Avatar

Зочин 2017-12-30 150.129.140.2

Сайн бод [Хориотой Үг] чихрээн өөрөөн долоо,ардчилсан улс шүү!\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж