“News” агентлаг шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

“News” агентлаг шилдгүүдээ тодрууллаа

“News” агентлаг шилдгүүдээ тодрууллаа

“News” агентлаг 2017 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа. Шилдгүүдийг уншигчдынхаа хандалтад тулгуурлан тодруулсан юм. 

“News” агентлагийн улс төр, эдийн засгийн албаны сэтгүүлч Шашиймаагийн Оюунчимэг “Шилдэг нийтлэл”-ийн шагналыг хүртлээ. Тэрбээр “Талийгаачтай байсан залуус хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ”,  3SOS Хүүхдийн тоглоом ба амиа хорлолт”, “Богино зайн улс төрөөр асуудлыг шийдэхгүй”, “Эрдэнэтийн захирал 50-55 сая төгрөгийн цалинтай байсан”, Н.Энхбаяр бид хоёр шатраар бол шалдан ноён, хүү хоёр”, “30 гэр бүлийг нэрлэж өгнө үү” зэрэг сэтгүүл зүйн өндөр түвшинд бичигдсэн улс төр нийгмийн сэдэвтэй нийтлэл, ярилцлага бэлтгэн хүргэсэн билээ.   

“News” агентлагийн контент хөгжүүлэлтийн албаны сэтгүүлч Ганболдын Баттүшиг 2017 оны “Дебют” шагналын эзнээр тодорлоо. Түүний хийсэн “Монгол Youtube-чин”, “Хар өдрөөс хойш есөн жил өнгөрчээ”, “Монгол Улсын 3 сая дахь иргэн Монголжин”, “Халуун цуст Г.Тулга”, “Жигүүрээ дэлгэх цаг” зэрэг богино хэмжээний видео ярилцлагуудыг сэтгүүл зүйн өндөр түвшинд бүтээсэн билээ.

Түүнчлэн “News” агентлагийн “Ажилчин зөгий” шагналын эзнээр гадаад мэдээний албаны сэтгүүлч, орчуулагч Батбаярын Анхтуяа тодорлоо. 

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж