Офицероос Чулуун-Овоо хүртлэх замыг өнөө орой хаана

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Офицероос Чулуун-Овоо хүртлэх замыг өнөө орой хаана

Офицеруудын ордны тойргоос Чулуун-Овоо хүртлэх авто замын хөдөлгөөнийг өнөө орой буюу энэ сарын 10-ны 23.00 цагаас энэ сарын 12-ны 08.00 цаг хүртэл хаахаар болжээ. Энэ замыг хааж үерийн далангийн ажил хийж гүйцэтгэх юм байна. Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд дээрхи замыг түр хугацаагаар хаах аж. Нийт 24 метр урттай 2х2 харьцаатай төмөр бетон хийцээр  угсарч далд хоолой тавина. Хоёр талаар хийгдэж байгаа 3,7 км гарц нийлж Туул голд цутгах юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж