"Эрдэнэт" үйлдвэр төр, хувийн хэвшлийн үндэсний аж ахуйн нэгж болов

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэр төр, хувийн хэвшлийн үндэсний аж ахуйн нэгж болов

"Эрдэнэт" үйлдвэр төр, хувийн хэвшлийн үндэсний аж ахуйн нэгж болов

NEWS AGENCY онцолсон МОНГОЛЫН 5 чухал үйл явдлын нэг

Өнгөрсөн 2016 оны эдийн засгийн онцлох сэдэв байсан “Эрдэнэт” энэ оны онцлох үйл явдлаар бас нэрлэгдэж байна. Сар шинийн өмнө УИХ-аас “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргасан бол Монголын шүүхийн шийдвэр “Эрдэнэт”-ийн 49 хувь талд гарсан юм. Тодруулбал, Монголын хувийн хэвшлийн төлөөлөл ‘Монгол зэс’ корпораци ‘Эрдэнэт үйлдвэр’-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Улсын дээд шүүх баталгаажуулсан.

Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой улс төрийн маргаан ийнхүү нэг тийш болж тус үйлдвэр нь Монголын төр, хувийн хэвшил хамтарсан 100 хувь үндэсний аж ахуйн нэгжийн хувиар үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэв.

Хувийн хэвшлийн эзэмшлийг баталгаажуулсан Дээд шүүхийн шийдвэр эдийн засгийн хүндрэлийг давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио боллоо.  Мөн шүүхийн энэ шийдвэр бизнесийн салбарынханд багагүй итгэл найдвар төрүүлсэн биз.

"Монгол зэс" корпорацийн оролцоо, хяналт ‘Эрдэнэт үйлдвэр’-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэллээ. Тус үйлдвэр өнгөрсөн 2016 ганцхан удаа нээлттэй тендер зарлаж байсан бол хувийн хэвшлийн хяналт бий болсноор 2017 онд энэ тоо 491-д хүрч илүү олон жижиг компаниуд шударгаар өрсөлдөж,  "Эрдэнэт" үйлдвэрт ханган нийлүүлэгч болох боломжтой болж байна. Мөн худалдан авалтыг ил тод, үр ашигтай болгох менежмент хэрэгжүүлснээр зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэжээ. Эдгээрийн үр дүнд компанийн улсын төсөвт төвлөрүүлэх татвар төлөлтийн хэмжээ ч үлэмж нэмэгдсэн талаар оны сүүлээр “Эрдэнэт”-эд болсон олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж