Баян-Өлгийн Засаг даргыг огцруулсныг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2017.12.30-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн Засаг даргыг огцруулсныг хүлээн авсангүй

Баян-Өлгийн Засаг даргыг огцруулсныг хүлээн авсангүй

Сар гаруйн өмнө Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж, аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулж, түүний оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулах шийдвэр гаргасан билээ. Энэ саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан ч хүлээн аваагүй байна.

Засгийн газрын тэргүүн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль тогтоомж зөрчөөгүй, нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа гэж үзэн албан тушаалаа үргэлжлүүлэн хаших ёстой гэж үзжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж