Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Шинэ жилийн баярын цэнгүүн” арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. Үүнд:
“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн 18 автобус, 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн амралтын өдрийн хуваариар үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Т.НОМИН