АНУ Сирийн ерөнхийлөгчийг огцрохыг шаардана

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

АНУ Сирийн ерөнхийлөгчийг огцрохыг шаардана

АНУ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг албан үүргээ хүлээлгэж өгөхийг шаардахаар зэхэж байгаа тухай CNN агентлаг мягмар гаригт мэдээлжээ. АНУ-ын засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй зөвшилцсөний дараа тун удахгүй уг шаардлагаа хүргүүлэх аж.

Ноён Ассадыг албан тушаалаас нь хүчлэн буулгах тухай асуудал АНУ-д өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш яригдаж байсан талаар тус улсын засгийн газрын эх сурвалж мэдэгдсэн бөгөөд хэлэлцээний үеэр Цагаан ордон огцруулах тухай шаардлагыг хүргүүлэхдээ итгэл төгс байсан бол Төрийн Департаментаас болгоомжтой хянуур хандаж байжээ.

Үүний зэрэгцээ Аюулгүйн зөвлөлийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт тайвнаар жагсч байсан босогчдын эсрэг Сирийн засгийн газар хүч хэрэглэсэн явдалд гүнээ харамсч байгаагаа илэрхийлээд Сирийн улс төрийн намуудыг хүчирхийллээ зогсоохыг уриалсан. Гэхдээ Аюулгүйн зөвлөлөөс Ассадыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд учир нь Хятад, Оросын талууд Сирид болж буй үйл явдал Аюулгүйн Зөвлөлийн оролцох хэрэг биш гэж үзэж байгаа юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж