“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.
М.БИЛЭГТ: ОЛСНОО ТАРААСАН НЬ ЗГ-ЫН АЛДАА
УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгох гэж байна. Шинэ Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа өмнөх Засгийн газраас илүү байж чадаж байна уу?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад гурван сар болох гэж байна. Ямар ч гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр, 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уялдуулж ажлаа явуулж байна. Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа явуулж байсан бодлого, хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд хэрэгжүүлж байгаа. Гэхдээ иргэд, сонгогчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа нэг асуудал бий. Энэ бол өмнөх Засгийн газрын үеэс яригдсан долоон төрлийн татвар. Шинэ Засгийн газар, эрх барьж байгаа нам долоон төрлийн татварыг цэгцлэх ёстой. Татвар нэмсэн хэрнээ төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр бэлэн мөнгө тарааж байгаа нь шүүмжлэл дагуулахаас аргагүй. Учир нь тогтмол орлоготой төрийн албан хаагчдад бэлэн мөнгө өгснөөс хоногийн хоолоо олох гэж ядаж байгаа, бага орлоготой иргэдэд 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон бол илүү оновчтой тусах байсан болов уу. Өөрөөр хэлбэл, амьжиргааны төвшин доогуур, орлого багатай иргэддээ өгөх ёстой гэх шүүмжлэлийг иргэд ч хэлж байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://www.news.mn/c/1?id=267704 линкээр орж уншина уу?
ТОМ ТӨСЛҮҮД ХӨДЛӨХГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЭХГҮЙ
Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хувь хүний орлогын албан татвар сүүлийн үед их шүүмжлэл дагуулж байна. Ялангуяа төрийн албан хаагчдад бэлэн мөнгө тарааж эсрэгээрээ иргэдийнхээ халааснаас төр үүнийгээ эргүүлж авах нь гэсэн шүүмжлэл гарч байна. Татварын нэмэгдлийг эргэж харах уу?
-Яг нэг жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлт хувь, гуравдугаар улиралд хасах хувьтай, өрийн дарамттай байсан. ОУВС орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг шаардсан. НӨАТ-ыг нэмэх асуудлыг ч хөндөж байсан. Энэ бол хүн бүрт, ялангуяа бизнес эрхлэгч нарт маш хүнд тусна, амаргүй байна гэдгийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэлж, олон хэлэлцээр хийсэн. Мэдээж, татвар нэмэх амаргүй байсан ч шатлалтай татварын хэмжээ хөдөлмөр эрхлэгчдийн 94 хувь буюу 1.5 саяас доош орлоготой хүмүүст огт нөлөөлөл байхгүй. Харин эсрэгээрээ тэдний төлөх татварын ачаалал сар бүр 3000 төгрөгөөр буурч байгаа. Яагаад гэвэл 2017 онд татварын хөнгөлөлт жилд 84 мянга, сард 7000 төгрөг байгааг ирэх 2018 онд жилд 120 мянга төгрөг, сард 10 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Өнөөгийн байдлаар 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай нийт 52 орчим мянган хүн байгаа бөгөөд энэ нь нийт цалин, хөдөлмөрийн хөлсний орлого олж буй хүн амын зургаа орчим хувь. Үүнээс 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай 3.9 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай 0.6 хувь, 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд 1.5 хувь байна. Жишээлбэл, 2.5 сая төгрөгийн цалинтай иргэний 1.5 сая төгрөгийн 10 хувь нь 150 мянган төгрөг болно. Үлдсэн нэг сая төгрөгт нь 15 хувийн татвар төлнө. Үндсэндээ 2.5 сая төгрөгт нь 300 мянган төгрөгийн татвар ногдоно. Энэ нь одоогийн төлж байгаа татвар дээр нь 47000 төгрөг л нэмэгдэж байгаа гэсэн үг. Харамсалтай нь уул уурхайн салбарынхан өртөж байгаа. Татварын хувь хэмжээг тогтоохдоо нийт иргэдэд ирэх ачаалал аль болох бага байх зарчмыг баримталсан.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://www.news.mn/c/3?id=267928 линкээр орж уншина уу?
‘ТҮЛЭГДЭЛТИЙН 90-95 ХУВЬ НЬ ХАЛУУН ТОГООТОЙ ХОЛБООТОЙ’
Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өдгөө тус эмнэлгийн ерөнхий захирлаар эмнэлэгтээ 10 гаруй жил мэс заслын эмчээр ажилласан, ахлах зэргийн эмч, клиникийн профессор Т.Мөнхсайхан удирдаж байна. Монголын хамгийн өндөр ачаалалтай эмнэлгийг хоёр дахь жилдээ удирдаж байгаа түүнтэй ярилцлаа.
-Бидэнд цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлыг эмнэлэг дотроосоо томилогдсон гэж дууллаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 2000 онд, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2006 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд л Гэмтэл, согог судлалын төвд анх ажилд орж, эмнэлэгтээ 10 гаруй жил ажилласан. Манай гэр бүлд эмч мэргэжилтэй хүн байдаггүй. Өөрөө л эмч болохоор шийдэж, мэргэжлээ сонгосон доо. Миний хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын ажлаа хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Эмнэлэгтээ 10 гаруй жил ажилласан учраас юуг яаж өөрчилж, сайжруулж болох уу, бидэнд юу дутагдалтай байдаг вэ гэдэг дээр өөрийн гэсэн бодолтой явдаг байлаа. Надад энэ ажлыг хийх боломж гарсанд их баяртай байдаг. Цаашдаа улам л хичээж ажиллах ёстой гэж хичээж байгаа тийм л нэг эмч хүн дээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://www.news.mn/c/2?id=267344 линкээр орж уншина уу?
Н.БАЯРМАА: БИ НОРАД ХАЙРТАЙ
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр саяхан энгэрээ мялаалгасан Н.Баярмаа өдгөө УДЭТ-ын нэгэн өнгө төрх болон гялалзаж буй. Тэрбээр театрынхаа тайзнаа Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, В.Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмиральда, М.Сервантесийн “Кихот ноён”-ы Мариторнес, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Шага хатан, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”-ын Пагмадуламын дүрээр олны танил болсон.
Найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, А.Чингүний “Намайг хайрла” , “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” зэрэг кинонд тогложээ. Түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлээс эхэлье?
-Сайн, сайн байна уу. Одоогоор театрынхаа уран бүтээлд анхаарал хандуулаад тун завгүй л байна. Саяхан УДЭТ-ын уран бүтээлчид “Адууны түүх” жүжгээ үзэгч олондоо толилууллаа.
Миний хувьд энэ намар “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонд гол дүр бүтээлээ. Тус киноны нэгдүгээр бүлэг саяхан гараад дууссан. Харин хоёрдугаар бүлэг нь Univision кино санд удахгүй орох байх. Бид гурав киноныхоо дууг өөрсдөө дуулсан юм. Тэгээд дөнгөж сая дууныхаа клипний зураг авалтаас орж ирлээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://www.news.mn/c/6?id=267741 линкээр орж уншина уу?