Шинэ жилийн баярын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Өнөөдрөөс эхлэн баярын амралт эхэлж байгаа тул банкууд хэрхэн ажиллах хуваарийг хүргэж байна.
ХААН банкны Улаанбаатар хот дахь салбарын Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим салбар маргааш амрах бол Баянзүрх дүүргийн “Их зах”, “Нарантуул” салбарууд маргааш, нөгөөдөр 10:00-18:00 цагийн хооронд ажиллах аж. Мөн орон нутгийн салбарууд баярын өдрүүдэд хэсэгчлэн амрах ажээ.
Голомт банкны Улаанбаатар хотын дүүргүүдийн салбар баярын өдрүүдэд хэсэгчлэн ажиллана. Тухайлбал, Чингэлтэйн “Солонго” салбар маргааш, нөгөөдөр 24 цагаар ажиллах бол бусад салбарууд хэсэгчилсэн хуваарийн дагуу 10:00-18:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Улаанбаатар хотын банк бямба, ням гаригт 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Банкны салбаруудын ажиллах цагийн хуваарийг хүснэгтээс харна уу.
ГОЛОМТ БАНК
ХААН БАНК
УЛААНБААТАР ХОТЫН БАНК