Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 106 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.