Онцлох үйл явдал: Ж.Эрдэнэбат огцорч, У.Хүрэлсүх ерөнхий сайд болов

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдал: Ж.Эрдэнэбат огцорч, У.Хүрэлсүх ерөнхий сайд болов

NEWS агентлагийн онцолсон 2017 онд УЛС ЭХ ОРОНД ӨРНӨСӨН таван чухал үйл явдлын нэг

Онцлох үйл явдал: Ж.Эрдэнэбат огцорч, У.Хүрэлсүх ерөнхий сайд болов

УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж парламентад 65-уулаа болцгоосон МАН өөрсдийнхөө байгуулсан засгийг өөрсдөө огцруулсан нь анхных үйл явдал бөгөөд энэ нь яах аргагүй оны онцлох улс төрийн үйл явдлын нэг байлаа. Харин 1992 оноос хойш тоолбол монголчууд  15 дах засгийнхаа “маанийг уншсан” гэсэн үг.

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын засаг нэг жил хоёр сар ажиллаад концессийн гэрээ, мэргэжлийн бус томилгоо, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн болон жаран тэрбумын гэх шалтгаанаар  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах асуудлыг 42 гишүүн дэмжсэн бөгөөд  МАН-ын  бүлгийн 31, АН-ын бүлгийн найм дээр нэмэгдээд С.Жавхлан огцрох ёстой гэж үзсэн юм.

Огцрохдоо хэлсэн экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын   “Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяг дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь, чиний алдаа дутагдлыг би хүлээнэ” гэх үг багт нь жил гаруй ажилласан ч, өөрийнх нь суудлын төлөө намынхаа  засгаа огцруулж, Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхэд хаяглагдсан юм.

Дотоодын хэрүүл зөрчлөө хаалгаараа ч цухуйлгадаггүй, хав дардаг  босоо тогтолцоотой Монгол ардын намын хэрүүл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бүр  ил цагаандаа гарч, танхимын сайдуудынх нь зөрчил бүлгээ хуваагаад зогсохгүй  засгаа ч огцруулахад хүргэсэн нь энэ юм.  Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг “33”-ын ба “32”-ын гэж албан бус хоёр бүлэгтэй болсон бөгөөд энэ нь мөн л бүлэг дотор бүлэг үүссэн анхны тохиолдол байлаа.

Эрх мэдлийн төлөө Ж.Эрдэнэбатыг засгийг унагаасан У.Хүрэлсүх засгийн тамгаа аваад зогсохгүй М.Энхболдоос намынхаа тамгыг авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж