Италийн ерөнхийлөгч парламентаа тараав

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

Италийн ерөнхийлөгч парламентаа тараав

Италийн ерөнхийлөгч парламентаа тараав

Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла парламентаа тарааж, 2018 оны гуравдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль зарлажээ.

Маттареллаг ийм шийдвэр гаргасны дараа засгийн газар нь хуралдаж, сонгуулийн товыг гаргасан байна.

Ирэх сонгуулиар эрх баригч төв-зүүний үзэл баримтлалтай Ардчилсан нам Таван од нам болон цагаачлалын урсгалыг хязгаарлах зорилготой барууны үзэл баримтлалтай Форза Италиа намуудын хооронд ширүүн өрсөлдөөн болно гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Африкийн Сахараас тус улсыг зорин ирж буй цагаачдын асуудал Италийн хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа ажээ.

Сонгуулийн урьдчилсан санал хураалтын дүнгээр Италийн улс төрийн гол тоглогчид болох Таван од нам  28 хувийн санал авч, 23 хувийн санал авсан Ардчилсан намын өмнө бичигдсэн бол Форза Италиа ердөө 16 хувийн санал авч, аль нь ч дангаар олонх болж чадахгүйг баталсан.

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 2013 онд татвараас бултсан хэргээр улс төрд орох эрхээ хасуулсан ч Форза Италиа намын лидерээр улс төрд эргэж ирэхээр төлөвлөж байна. Хэрэв Берлусконийн нам парламентад суудал авч чадвал бусад барууны үзэл баримтлалтай намуудтай эвсэл байгуулах ажээ.

Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони ирэх сонгууль хүртэл засгийн газраа тэргүүлэх бөгөөд өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэлдээ ‘Одоо засгийг гэнэт огцруулах цаг биш, ийм өөрчлөлт эдийн засагт сөрөг үр дагавар авчирч мэднэ” хэмээжээ.

Эх сурвалж:BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж